ЭМЯ: Дахин хөл хорио тогтоох нөхцөл байдал үүсэж болзошгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 27

ЭМЯ-наас коронавирусний халдварын тархалт буурахгүй байгаатай холбоотойгоор хатуу хөл хорио тогтоох нөхцөл байдал үүсэж болзошгүй гэж мэдэгдлээ.

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөрийн ярьснаар аливаа хөл хорионы дараа хөдөлгөөн нэмэгддэг. Энэ зүй тогтлоороо нууц хугацааны дараа эргээд халдварын тохиолдлын тоо нэмэгдэх чиг хандлага байдаг аж. Мөн орон нутгийн замуудыг энэ сарын 22-ноос нээсэнтэй холбоотойгоор болон Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлсний дараа хөл хөдөлгөөн нэмэгдэж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор өдөрт бүртгэгдэх халдварын тоо эргээд нэмэгдэж эхэлжээ. 

Оргил үеийн хөл хорионы үр дүнд халдварын тохиолдлын тоо буурч, 14-21 хоногийн дараа нас баралт дагалдаж буурах ёстой гэсэн тооцооллыг хийж байжээ. Гэхдээ эргээд шинэ давлагаа үүсэж, энэ нь олон хүн амыг хамарвал вакцин үр дүнгүй болох, нас баралт нэмэгдэх эрсдэл хүлээж байгааг ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр хэлсэн юм.

ЭМЯ-наас “Иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлахгүй байгаагаас үүдэж халдварын тоо буурахгүй байна. Мөн үйлдвэр, үйлчилгээний газрууд, аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихгүй бол тухайн газруудаас халдвар тархах өндөр эрсдэлтэй. Халдварын тоо нэмэгдсээр байвал дахин хатуу хөл хорио тогтоох нөхцөл байдал үүсэж болзошгүй” гэсэн байр суурийг өнөөдөр (2021.05.27) илэрхийлээд байна. 

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(64.119.25.8) 2021 оны 05 сарын 29

Songuulias bolj deglem aldagdaad bgan bol naad songuulia bolioch deee. Humuusiig neg door tsugluulhaa l bolichildooo

1  |  0
Зочин(202.126.89.78) 2021 оны 05 сарын 29

Вакцинаа солиоч ээ

1  |  0
Ahmad(202.126.90.125) 2021 оны 05 сарын 28

Songuulia bolil doo ttim l ersdeltei bgaam bol.huueamch bsktsin bidend hiicheenguin bol yundaa ihsene intet gej coliorood bgaam.Ajlaa ssin hii l dee.Ard tumnee bainga huurch doromjilj baidgaa boliochee.Galzuu hunii udriin temdeglel shig ymarch uyldaagui ymnuud burah ymaa.....

1  |  0
Zochin(122.201.24.162) 2021 оны 05 сарын 27

Yum neegeed hul hudulguun nemegdeh ni zvi yosniih bzd haldbar hamgaallaa barih ni hubi hvmvvsiin asuudal dahij oron gert ni horin gj medrelthee bolin uu medrel sdanuud

0  |  0
Иргэн(64.119.19.38) 2021 оны 05 сарын 29

Тархсан хойно вакцинаа тариад оройтсон шүү дээ.Вакцины сонголт бас муу нөлөө үзүүлсэн.

2  |  0
Зангараг(202.179.26.220) 2021 оны 05 сарын 27

Сонгууль нэртэй төсвөөс хулгай хий эрх авах гэж байгаа Хүрэлсүх коммунистын сурталчилгаа нэртэй мөнгөний үргүй зарцуулалтыг яараотай зогсоож бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах ажилд гол анхаарлаа хандуулцгаая монголчууд аа.

1  |  1
...(66.181.161.112) 2021 оны 05 сарын 27

bogs mongoo ogood xorioroidoo\n

1  |  1
зочин(202.126.89.211) 2021 оны 05 сарын 28

вакцинаас уу хөдөлгөөнөөс үү Яагаад буурахгүй байнаа

1  |  0
Зочин(66.181.177.154) 2021 оны 05 сарын 27

Манай улс шинэ Ерөнхийлөгчтэй л болж байвал КОВИД энэ тэр ч хамаагүй биз ээ. Шинэ Ерөнхийлөгчөө өлгийдөөд авчихвал хатуу хөл хорио тогтоосон ч яах вэ? Хангалттай мөнгө өгөөд хорих байлгүй. Харин энэ хооронд иргэдээс маань ”хорогдол” гарахгүй л байвал сайнасан даанч санаснаар болохгүй л байхдаа.

0  |  0
Зочин (202.9.40.185) 2021 оны 05 сарын 27

500 мянгыг өгөөд хоривол юу юм гэхээс хэцүү байна шүү

1  |  1
yugaa soliorood bgaa(202.55.191.130) 2021 оны 05 сарын 28

muu vaktsin tariad ch ter dee.orosoos nogoo 1 vaktsinaa abaad tariachee... odoo hotiin hvmvvsiin 98 hubi tariad baihad vr dvngui bna..

2  |  1
Top