Вьетнамын Эрүүл мэндийн яам өндөр халдвартай “энэтхэг” болон “британи” хоёр омгийн эрлийз хувилбарын анхны тохиолдол бүртгэсэн тухай мэдээлжээ.
Коронавирусний халдварын тархалтыг амжилттай тогтоон барьж, үлгэр жишээ болоод байсан Вьетнам улсад өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээс халдварын тархалт эрчимжиж эхэлсэн билээ. Жонс Хопкинсын их сургуулийн мэдээллээр, тус улсад нийт 6396 халдварын тохиолдол батлагдсанаас тал хувь нь зөвхөн дөрөвдүгээр сард бүртгэгджээ.
Энэхүү шинэ эрлийзэжсэн хувилбар халдварын тархалтад нэмэгдэхэд нөлөөлсөн эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
КОВИД-19-ийн дөрөв дэх давлагаанд Вьетнамын аж үйлдвэрийн бүс нутгууд илүү өртжээ. Халдварын олон эх үүсвэр, коронавирусний төрөл бүрийн омог, хувилбарууд бүртгэгдэж байгаа тул халдвар хурдацтай тархаж, хяналтад авахад хүнд байх болно гэж Вьетнамын Эрүүл мэндийн яам болгоомжилж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Baliar vetinamuud tegneldee..
durgyi xurmeer medee ve