Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Хятад улсад гаргаж авсан “Sinovac-CoronaVac” вакциныг онцгой нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олголоо.
ДЭМБ-ын мэдэгдэлд дурдсанаар, улс орнууд, санхүүгийн байгууллага, вакцин худалдан авалт хариуцсан агентлагууд энэхүү вакцин нь олон улсын аюулгүй байдал, үр нөлөө, үйлдвэрлэлийн стандартыг хангасан гэдэгт итгэлтэй байж болно гэжээ.
“Sinovac-CoronaVac” вакциныг Бээжинд төвтэй “Sinovac” эмийн үйлдвэр үйлдвэрлэж байгаа юм. Ингэснээр тус вакцин ДЭМБ-ийн зөвшөөрөл авсан Хятадын хоёр дахь бэлдмэл болж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөл авснаар тухайн вакцин олон улсын “COVAX” хөтөлбөрт багтахаас гадна олон улсын худалдан авалтын жагсаалтад ордог байна.
Сэтгэгдэл ( 0 )