Д.Мандахнаран: Pfizer вакцин хүүхдүүдэд 100% үр дүнтэй байна

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 10


Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар болон вакцинжуулалтын явцын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр дархлаа судлаач, хүний их эмч, доктор Д.Мандахнаран хүүхдийн вакцинжуулалтын талаар мэдээлэл өгөв. 

Тэрбээр "АНУ, Израил зэрэг улс том хүнд хийхэд үр дүнтэй байсан вакциныг хүүхдүүдэд хийхээр судалгаа, шинжилгээ явуулж байгаа. АНУ Pfizer вакцинаар 12-16 насны хүүхдийг вакцинжуулахаар мэдээлэл гаргаад явж байна. Ковид нь дархлаажуулаагүй хүмүүсийн дунд өндөр тархаж байгаа. Pfizer вакцины хувьд насанд хүрэгсдэд 95 хувийн үр дүнтэй, хүүхдүүдэд 100 хувийн үр дүнтэй байна гэж судалгаагаар тогтоогдсон" гэв.

АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс өгсөн мэдээллээр Pfizer вакцины хүүхдүүдэд үзүүлэх хариу урвал нь том хүнийхтэй адил байжээ. Вакцины хариу урвал 7 хоногийн дотор арилж байгаа аж. 

Pfizer вакциныг 12-16 насны хүүхдүүдэд хийхэд 100 хувийн үр дүн үзүүлжээ. Хүүхдүүдээ халдвараас хамгаалж, хичээл сургуулийг нь эхлэхэд айх айдасгүй явуулахын тулд вакцинжуулах тал дээр манай улс анхаарал хандуулж, мөн Pfizer вакциныг захиалахаар судалж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Byrged(66.181.160.45) 2021 оны 06 сарын 10

Busdad buu gai vol kowldoo avaad hol zail\n

0  |  0
Зараа(202.55.188.107) 2021 оны 06 сарын 10

Чи одоо боль оо, туршилтаа өөрийнхөө хүүхэд, садан төрөлдөө л явуул. Түмний хүүхдүүдийн эрүүл мэндээр наадах эрхийг хэн чамд олгосон юм бэ!

1  |  0
Top