Байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн нээлтээ хийлээ

Админ | Zindaa.mn
2021 оны 06 сарын 13

Нийслэлчүүдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсноор, сонирхолтой өнгөрөөх нэгэн шинэ газар өчигдөр /2021.06.12/ нээлтээ хийлээ.

Монголын анхны Байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн хэмээх энэхүү хүрээлэнг “Мишээл групп” ХХК өөрийн 100 гаруй харилцагчидтайгаа хамтран байгуулжээ.

Мишээл экспо төвийн чанх урд Туул гол дагуу байрлах тус хүрээлэнд очсон хүн

- Алсыг харах цамхаг

- Амьтны хүрээлэн

- Түр амрах цэгүүд

- Хүүхдийн тоглоомын талбайнууд

- Бялдаржуулах хэсэг

- Сагс болон гар бөмбөгийн талбай

- Гол болон цөөрмийн эргийн тавцан

- Цэцгийн мандал ба ховор ургамалууд

- Амьтны хүрээлэн

- Түүдэг гал түлэх цэг (Шорлог хийж болно)

- Үйлчилгээний цэгүүд

- Боловсон бие засах газар

- Унадаг дугуйн зам болон зогсоол

- Ногоон орчин мод ургамал гээд тавлаг сайхан орчинд алжаалаа тайлан амарч чадна.

Хүрээлэн өдөр бүр 06-21 цагт ажиллаж байна.

Гэрэл зургийг : Гэрэл зурагт дурлагсдын фэйсбүүк групп

 ©instagram.com/argun_photography

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top