Хоёр Солонгосын хилийг робот манана

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 15

БНСУ хамгийн сүүлийн үеийн мэдрэгч, хиймэл оюун ухаанаар тоноглогдсон роботуудыг БНАСАУ-тай залгаа хил дээр дайчлахаар болсон тухай БНСУ-ын Батлан хамгаалах салбарын худалдан авалтын төрийн агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээллээр, 2.5 сая ам.долларын өртөгтэй эхний хоёр роботыг энэ жилийн аравдугаар сард хилийн цэрэггүй бүсийн өмнөд талд байршуулахаар төлөвлөсөн байна. Эхний гурван сард роботуудыг туршилтын журмаар ажиллуулах ба үүний дараа олноор нь ашиглах шийдвэр гаргах юм.

Роботууд тусгай замаар 5 м/с хурдаар явах ба хоногийн 24 цаг хил манах аж. Роботуудыг мөн өндөр нягтшилтай камер, орчин үеийн мэдрэгчээр тоногложээ.

Роботын хиймэл оюун ухаан камерт бичигдсэн дуу авиа, дүрсийг бие даан шинжилж, сэжигтэй хөдөлгөөний талаар операторуудад мэдээлэх гэнэ. Түүнчлэн, роботууд өөрөө өөрийгөө сургах чадвартай ба ирээдүйд өндөр үр бүтээлтэй ажиллах чадвартай болно гэж үзэж байна.

Роботуудыг хилийн манаанд ашигласнаар ажиглалтыг сайжруулж, хилийн зөрчлийг бууруулах, улмаар Өмнөд Солонгосын цэргийн бэлэн байдлыг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.126.88.148) 2021 оны 06 сарын 15

Монголд яг тохирох эд байна. Ядаж л хил дээр цэрэг зодуулж үхэх нь багасна.

0  |  0
Top