Л.Баттөр: Ковидын мутац үүсэх нь тархалт ихэссэнтэй холбоотой

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 16

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр вакцинжуулалт үр дүнтэй байгаа эсэх талаар "Вакцин нь цар тахлын үед хоёр үүрэг гүйцэтгэж байгаа. Вакцин хийлгэснээр халдвараас хамгаална. Хүндрэл, нас баралтаас хамгаална. Вакцины үр нөлөөнд эргэлзэх хэрэггүй. Ковидоор нас барсан хүмүүс нь вакциндаа хамрагдаагүй, суурь өвчлөлтэй хүмүүс байгаа. Вакцины хоёр тунгаа хийлгэсний дараа халдвар авсан маш цөөхөн хүн бий" гэлээ.

Хоёр тундаа хамрагдаад 14-өөс дээш хоносон хүмүүст ковид хөнгөн тусна гэж байгаа ч хатгаа үүсгэхгүй, хүндрэхгүй гэж ойлгож, тайвширч болохгүй аж.

Орон нутагт халдвар ихээр гарч байгаа нь хөл хөдөлгөөн ихэссэнтэй холбоотой гэв.

Вакцины хоёр тундаа хамрагдаад 14-өөс дээш хоносон хүмүүсийн дунд ч халдвар гарсаар байгааг ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр хэлээд "Вакцины үр нөлөөг бууруулж байгаа зүйл нь хөл хөдөлгөөн. Мөн сонгууль, шагнал урамшуулал нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Шагнал авсан хүмүүс түүнийгээ тэмдэглэж, баяр хийснээр битүү орчинд халдвар авсан тохиолдол байна" гэлээ.

Ковидын мутац үүсэж байгаа нь тархалт ихэссэнтэй холбоотой аж. Иймээс мутацыг судалж, эсрэг бие өндөр үүссэн хүмүүс халдвар авч байгаа нь мутацтай холбоотой эсэхийг шинжлэх хэрэгтэй байгаа гэнэ.

     

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.107.118) 2021 оны 06 сарын 16

Иргэд харин ч вакцинжуулалтанд маш идэвхтэй хамрагдсан шүү. Тийм ч учраас манай улс вакцинжуулалтаараа дэлхийд тэргүүлж байгаа. Харин ямар вакцинаар ард түмнээ дарлаажуулсан болоод ийм эсрэг үр дүнтэй байгааг ард түмэн гайхаад байна. Яагаад ойлгохгүй дүр эсгээд байнаа даргаа....

0  |  0
гашуун үнэн(64.119.23.34) 2021 оны 06 сарын 16

Их мэдэгчийн дүрээр Мэдэмгийрч худлаа ярих хэрэггүй.мэргэжлийн бүр мэргэжсэн хүмүүс нь яриг

0  |  0
уншигч(64.119.22.127) 2021 оны 06 сарын 16

Уг вирусээр өвдөөд эдгэсэн хүмүүс дахин халдвар аван өвдөж шинэ хэлбэрийн мутацилагдсан вирус үүсгэнэ.

0  |  0
Top