Монголын Бурханы Шашинтны Төвийн Тэргүүн Лам нарын Зөвлөлийн хурал нь жил бүрийн хавар, намар болдог. Энэ удаагийн хаврын хурал цар тахал, цаг үеийн байдлаас болж хойшлогдож, 2021 оны зураадугаар сарын 16, 17-ны өдрүүдэд МБШТ Гандантэгчэнлин хийдэд хуралдаж байна.
МБШТ Гандантэгчэнлин хийд болон Монголын Бурханы Шашинтны Төвийн Тэргүүн Лам нарын Зөвлөлийн хурал нь 21 аймгийн төв хийдүүд, Улаанбаатар хотын есөн дүүргийн төлөөлөл, Эрдэнэзуу, Амарбаясгалант, Баруун хүрээ, Дамбадаржайлин тэргүүтэй 34 хийдийн тэргүүн хамрагдсан Монголын бурханы шашны дээд удирдагын байгууллага юм.
Энэхүү зөвлөийн хурлаар 2017 онд баталсан "Монголын бурханы шашны байгууллагын урт хугацааны хөгжлийн чиг хандлага" хөтөлбөрт уялдуулан гишүүн хийд тус бүр гурав, гурван жилээр үйл ажиллагаагаа төлөвлөн үйл ажиллагаагаа тайлагнадаг.
Мөн энэ удаагийн хурлаар сургалтын хөтөлбөр, журмын хавсралтууд зэрэг баримт бичгүүдийг хэлэлцэн баталж, цагийн үеийн бусад асуудлуудыг хэлэлцэж байна.
Сэтгэгдэл ( 0 )