“Оюутны өргөө” дотуур байранд 240 ор дэлгэжээ

2021 оны 06 сарын 22

"Оюутны өргөө" дотуур байранд нэмэлтээр 240 ор дэлгэж, өнөөдрөөс /2021.06.22/ эхлэн онош батлагдсан хөнгөн өвчтөнүүдийг хүлээн авч эхэллээ.

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн гурван их эмч, гурван резидент эмч, таван сувилагч, таван үйлчлэгч, нэг ерөнхий зохицуулагч энд ажиллаж, хөнгөн өвчтөнүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Дөрвөөс 10 давхар хүртэл тусгай өрөөнүүдийг бэлдсэн.

Ингэхдээ халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүдийг гурван давхарт, ахмад настнуудыг дөрвөн давхарт тусгаарлах юм. Мөн зургаан давхарт яаралтай тусламжийн тасгийг байгуулжээ. Хамгаалалтын хувцас, шаардлагатай эм тариа зэргийг бэлдсэн.

Хүсэлт өгсөн болон гэртээ тусгаарлагдах боломжгүй хөнгөн хэлбэрээр өвчилсөн өвчтөнүүдийг тусгаарлаж, эмнэлгийн тусламж үзүүлнэ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(103.57.93.195) 2021 оны 06 сарын 22

Дарга ямбатануудыг хамгаалалтын хувцастай ганцхан удаа ээлжинд гаргах юмсан. Тэгвэл үхчихгүй байгаа, амьд үлдвэл асуудлыг шийдэх талаар хөөцөлдөх байхдаа

1  |  0
.(103.57.93.195) 2021 оны 06 сарын 22

Эмч ажилчидийн цалинг нэмж урамшуулалд хамруулаач ээ

1  |  0
Top