Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-оос эмч нарын цалин урамшуулалтай холбоотой асуудлаар "Эмч нар энд хүрээд хөрлөө" сэдвээр хэвлэлийн хурал хийлээ.
Эмч нарын зүгээс эмнэлгийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэхийг шаардаж, цар тахлын үед эрүүл мэндийн салбарынхан ачааллаа дийлэхгүй элгээрээ хэвтэхэд хүрээд байгааг хэлсэн юм. Цаашид халдварыг хумихгүй бол эмч, ажилчид хүрэлцэхгүй гэдгийг тэд мэдэгдлээ.
Ч.ПҮРЭВСҮРЭН: ЖОЛООЧ, АСРАГЧ НАРЫН ЦАЛИНГ АДИЛХАН НЭМЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
Баянзүрх дүүргийн “Эрүүл оршихуй” өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Ч.Пүрэвсүрэн “Сувилагч нараа төлөөлөн үгээ хэлье. Ковидын халдварын улмаас Онцгой байдал зарласан жил долоон сарын хугацаанд эмч, сувилагчдаас гадна эх баригч, лаборант, жолооч бүх хүн хүчээ шавхаж ажиллаад одоо сульдаж байна. Бид хүний нөөцийн хомсдолд орлоо. Ажлын хэт ачааллаас болж ажлаасаа маш их халширч эхэллээ. Салбараа орхимоор санагдах боллоо” хэмээн ярилаа.
Тэрбээр салбарын сайд эмч нарын л цалинг нэмнэ гэдгийг мэдэгдсэнийг хэлээд “Гэтэл эрүүл мэндийн салбар бол багийн ажил ажил. Жолооч, асрагч нар ялгаагүй бүгдийнх нь цалинг адилхан нэмэх хэрэгтэй. Цалинг хоёр дахин нэмэгдүүлэхийг хүсэж байна. Бүр шаардаж байна. Бид өвдөөд эмээ авах мөнгө алга. Биднийг хэвтүүлэх эмнэлэг, ор алга. Бид сульдаж байна” гэв.
Ө.АНХБОЛД: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХНЫ УЛСЫН ЦАЛИНГИЙН ДУНДЖААС ХОЁР ДАХИН БАГА
СЭМҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, их эмч Ө.Анхболд “Эрүүл мэндийн салбарт ажиллана гэдэг хувь хүнээс сэтгэлзүй, бие махбодийн маш их ачааллыг шаарддаг. Ийм өндөр ачаалалтай ажиллаж байгаа бид яагаад улсын дундажтай адил цалин авч болдоггүй юм бэ? Эрүүл мэндийн салбарын ажилтны дундаж цалин 647 мянган төгрөг. Эрүүл мэндийн салбарынхан улсын дундаж цалингийн түвшнээс хоёр дахин бага цалинтай удаан ажиллахгүй нь ойлгомжтой. Цалинг хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж байгаа нь улсын дундажтай адил цалин л олгохыг хүсэж байгаа юм” гэлээ.
Х.АРИУНАА: ТӨСӨВ ХҮРЭХГҮЙ ГЭЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХНЫГ УНАТАЛ НЬ БАЙЛГАХ ЁСГҮЙ
Хэвлэлийн хурлын төгсгөлд Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа үг хэллээ.
Тэрбээр эрүүл мэндийн салбар хүний нөөцийн хомсдолд орж, Монгол Улсын иргэдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсээд байгааг хэлэв.
Х.Ариунаа “Төр засгийн нөхцөл байдал хүнд, төсөв санхүү хүрэлцэхгүй байна гэх шалтгаанаар эрүүл мэндийн салбарынхныг цөхөртөл нь, унатал нь байлгах ёсгүй. Ард иргэдийнхээ амь насыг эрсдэлд оруулахгүй байх нь төр засгийн үүрэг. Бид төр засгаас их мөнгө шаардаагүй. Одоо барилга байшин, тоног төхөөрөмжийг хангалттай ярилаа. Хүндээ анхаарах цаг болсон. Барилга байшин, тоног төхөөрөмж олон мянгаараа байгаад түүн дотор ажиллах хүний нөөцгүй бол яах юм. Энэ өвчин бол минут, секундээр хэмжигддэг өвчин” гэлээ.
Тэрбээр наадмын ес хоногийн амралтын хугацаанд эмч, ажилчдаа амрааж авахгүй бол дархлаа нь суларсан эмч, ажилчид туйлдаж байгааг хэлээд, “Зарим ажил олгогч нар эмч, эмнэлгийн ажилчдад амралтыг нь олгохгүй гэж байгаа. Хүн амрах эрхтэй. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө Монгол Улсад бий. Ард иргэдийн өөрсдийнх нь мөнгийг өөрсдөд нь зарцуулахыг шаардаж байна” гэв.
Эмч нар баяр наадам тэмдэглэхийг эсэргүүцэж байгаагаа мөн хэллээ. Наадамд бэлдэж урлаг соёлынхон, бөх, сур харваачид зэрэг олон хүн халдвар авбал тэднийг хэвтүүлэх ор, эмчлэх эмнэлгийн ажилтан алга байгааг тэд учирласан юм.
Сэтгэгдэл ( 13 )
emch nar thalingaa nemuulcheed ta nar az 6galtai bolhuu ard tumen chin nuden deer chin uheed bhad ymar setgel zurgui hun shanaggui durak.d be atd tumen nuden deerchin uheed bhad thalin nem geed suuj bgaa emch nar delhiid mgl.s uur bna uu busad orond ard tumnee udur shundui ajilj hunii am avrana gej tangarga urgusun ajildaa zutgej bhad mgl emch naraa zuv uu ta nart mungu juhal yum bna te zaa ta nar emch neree martaj uul ovoo chin thalintai bolchood ymar udurluu temuulne be
songson ajildaa tangarga ursun bol ajil.n hariuthlaga aa gargah estoi btl mgl emch nar ajilaa martaad munguruu guil umartaj bgaan gamchig aa emch nar dugnel hiihgui bol thalingaa hemuuljch.d ard tumnii am juhal bich yum bna daa emch nar anduurd bga yum bichuu hunii ami avrah ajil btl thalin nem geed gediig.d suudeg te emch nariin tiim sain ajil.d hun uhehgui halvaraa darj bval ard tumen hundelj emch nariin thaling nemuuleh asuudal demjehsen haana bna be emch naraa uheed bgaa hunii ihdeed bhad thalin nem gej orilj bgaa asuudal chin daraalal n anduurd bgaa yum bich uu guiee emch nar mun ug
Цар тахлын үед өгөх нь зөв, үргэлж ийм ачаалалтай байхгүй...
Эмч нар болио та нарыл цалин нэмлээ гээд корона буурлаа юу битгий хуцаач та нар цалин боломжийн ажиллаж чадахгуй бол зайлцгаа л даа.
ЭМЧ НАР БОЛИОЧЭЭ. ХАНГАЛТТАЙ ӨНДӨР ЦАЛИН АВААД ЦАГ ДУУССАН ГЭЭД ЗҮГЭЭР СУУДАГ БИЗ ДЭЭ. ТЭРНИЙ ОРОНД АСРАГЧ ҮЙЛЧЛЭГЧ НАРЫН ЦАЛИНГ НЭМ. ХАМАГ МУУ МУУХАЙ АЖЛЫГ ХИЙДЭГ. ЭМЧ БАГШААС 3 ДАХИН ИХ ЦАЛИН АВДАГ. ЯДАРСАН БАГШ НАРЫН ЦАЛИНГ НЭМ.
Эмч нараа та нар ард иргэд ийм хүнд хэцүү цагт эмчлэхийн оронд шантааж хийж байгаа дэндүү уйваагүй байна.
Mongol emch nariin tsalin nemj bolohgui. Ydaj haritsaanii soyol surah heregtei. Tgd ch songoson ajilaa hiij bga bzde
Urhiin emch nar setgelgui bga shu, 10 honog uuriiguu l gerte emchlej bn. Urhiin emch nar udurt 2 udaa gereer tusgasrlagdaj bga irgedtei utsaar yarij bga gsn yostoi hudlaa ym bn, 1 udaa ch zalgaj asuugaagui, suuldee uuruu urhiin emchruu zalgaj uzlee utsaa awdaggui ymbn shu.hundersen hugshin humuusiig emnelegt avna gsn ymarch or bhguie uursduu or olood hevtee gj helsen shu. Emch nar tsalin nemehig husch bvl ydaj ajilaa setgeleesee hunii tuluu hiij surah heregtei bh shu. Ghde mongol emch nar eniig chadahgui tul tsalin nemeh hereggui gj bodoj bn. Tgd ch songoson ajilaa hiij bj hunleg bj surmaar b
Манайхаас хүнд нөхцөлд ажиллаж байгаа дэлхийн аль ч орны эмч нар ингэж тэмцээгүй байгаа шүү
Мөнгө авчихаад ШАНТААЖ хийж байгаа нөхөд байна.
шүүхийн шүүгч нарын цалин , эмч эмнэлгийн ажилчдын цалингийн зөрүүг арилга
тэмцэлээсээ шантарч болохгүй хууртаж болохгүй амжилт хүсье
arai l baga tsalintai achaalal ihteig humuus medne dee\n