БОАЖЯ "Зүгээр битгий хая" аяныг дэмжин ажиллахаар боллоо

2021 оны 08 сарын 28

Байгаль орчин, аялал жуулчлалын яам "зүгээр битгий хая" аяныг дэмжин, хамтран ажиллахаар боллоо.

Хог хаягдлын менежментийн зөвлөх үйлчилгээний "Өнгө нэм" ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй "Зүгээр битгий хая" аяныг дэмжин, хог хаягдлыг ангилан ялгах, зөв хэрэглээ, хандлага түгээх нөлөөллийн ажлуудыг хамтран зохион байгуулж, байгаль орчныг хамгаалах, хог хаягдлыг менежментийг сайжруулахад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

Улмаар хог хаягдлыг түүхий эд болгон дахин боловсруулж ашиглах, аюултай хог хаягдлыг ангилан ялгах, хогоор дамжин үүсэх хөрс усны бохирдлыг бууруулах зэрэг чиглэлд залуусын оролцоог дэмжин олон нийтэд мэдээллийг түгээн төр, төрийн бус байгууллагын оролцоог ханган, 5 жилийн хугацаатай хамтран ажиллах санамжийг үзэглэлээ.

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top