Баянзүрх дүүргийн хөгжлийн төв, Өнөр-Үжин эмнэлэг хамтран 28 хорооны иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байна.
Эрүүл мэндийн байгууллагууд цар тахлын нөлөөгөөр эрсдэлтэй бүсээр нэрлэгдэж, тусламж үйлчилгээ авах иргэдийн тоо буурсан. Ялангуяа ахмадууд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжгүй болсон юм. Тэгвэл Баянзүрх дүүргийн хөгжлийн төв, Өнөр-Үжин эмнэлэгтэй хамтран 28 хороодын иргэд болон Сууц өмчлөгчдийн холбоодын ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна.
Насны ангиллаар төрөлжүүлэн өөх тосны солилцоо, сахар, хэвлийн эхо, түрүү булчирхайн үзлэг, зүрхний цахилгаан бичлэг зэрэг түгээмэл тохиолдох өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд нэн шаардлагатай оношлогоо багтсан.
Одоогоор 21 хорооны 1400 иргэд шинжилгээнд хамрагдаад байна Шинжилгээнд хамрагдсан иргэдийн дунд нойр булчирхайн үрэвсэл, элэгний өөрчлөлт зэрэг эмгэг зонхилж байна.
Эрүүл бус хооллолт, идэвхитэй дасгал хөдөлгөөн хийдэггүй, амьдралын буруу хэвшилтэй холбоотойгоор энэ төрлийн эмгэг илэрч байгаа учраас урьдчилан сэргийлэх зөвлөгөөг иргэдэд өгч ажиллалаа гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )