НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн улсын гадаад хэргийн сайд нар тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй хийсэн уулзалтын үеэр Афганистан улсад хүмүүнлэгийн тусламжийг тасралтгүй үзүүлэх шаардлагатай байгааг онцолжээ.
Уулзалтын үеэр Аюулгүйн зөвлөл Афганистанд үүсээд буй нөхцөл байдлыг чухалчлан авч үзсэн байна. Түүнчлэн, оролцогчид тус бүс нутагт терроризм болон хар тамхины аюул дэлгэрэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Афганистаны дүрвэгчдийг хүлээн авч байгаа орнуудад мөн хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Сэтгэгдэл ( 0 )