“Apple” компани “iPhone 13” утасныхаа үйлдвэрлэлийн хэмжээг бууруулж магадгүй

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 13

АНУ-ын “Apple” компани “iPhone 13” загварын ухаалаг утасныхаа үйлдвэрлэлийн хэмжээг 10 саяар буруулж магадгүй гэж Блүмберг агентлаг мэдээлжээ. Гол шалтгаан нь хагас дамжуулагчийн хомсдолтой холбоотой аж.

Тус компани 2021 он дуустал шинэ загварын нийт 90 сая утас үйлдвэрлэхээр төлөвлөж байсан ч хагас дамжуулагч үйлдвэрлэгч “Broadcom Inc” болон “Texas Instruments, Inc,” компани хангалттай тооны чип нийлүүлэх боломжгүй болсон байна.

Ковид-19 цар тахлын тархалт буурч, эдийн засаг сэргэхтэй зэрэгцэн эрчим хүч, сэлбэг хэрэгсэл, хүнсний бэлэн бүтээгдэхүүн, тээвэр, ажиллах хүчний хомсдол нүүрлээд байна. Технологийн компаниудын нэгэн адил автомашин үйлдвэрлэгчид хагас дамжуулагчийн хомсдолтой нүүр тулаад байна. Үүний улмаас энэ жил автомашины үйлдвэрлэл 7.7 саяар буурчээ. Эрчим хүчний хомсдол, үнийн өсөлтөөс үүдэн БНХАУ, БНСУ зэрэг Азийн томоохон аж үйлдвэрийн төв дэх үйлдвэрүүд хаалгаа барихад хүрсэн нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top