Азийн 23 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны “J” хэсэгт Монгол, Тайланд, Малайз, Лаосын шигшээ багууд багтаад байгаа билээ.
Тус тэмцээн энэ сарын 25-31-ний хооронд Улаанбаатар хотод Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд болно.
Тэмцээнд оролцох багуудаас Лаосын шигшээ баг хамгийн түрүүнд манай улсад ирж, Төв аймаг дахь МХБХ-ны шигшээ багуудын бэлтгэлийн төвд байрлаж байна.
Лаост одоогоор +30 хэмийн халуун байгаа учраас манай орны цаг уурт дасах хугацаа шаардлагатай байгаа нь гарцаагүй.
МХБХ-ны зүгээс цар тахалтай үед дотоодын тэмцээнүүдээ амжилттай зохион байгуулж буй туршлага дээрээ үндэслэн тивийн хэмжээний тэмцээнийг эх оронд зохион байгуулж байгааг дуулгахад таатай байна.
Халдвар хамгааллын дэглэмийн дагуу тэмцээнд оролцох багууд “Bubble” гэгддэг хатуу тусгаарлалтын дор бэлтгэлээ базааж байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
хөлдөж үх