"Эрдэнэт Үйлдвэр" 486 сая төгрөгөөр "Ланд Круйзер" худалдан авах тендерээ ХҮЧИНГҮЙ болгожээ

2021 оны 10 сарын 20

Засгийн газар 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа  цар тахлын эсрэг ажиллаж байгаа байгууллагаас бусад улсын болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой байгууллага, аж ахуйн нэгжийг он дуустал хэмнэх горимд шилжүүлэх шийдвэр гаргасан. Энэ дагуу, үр ашиггүй зардлыг бууруулж, зардлыг тэвчих замаар батлагдсан төсвөө 10-аас доошгүй хувь хэмнэхийг даалгасан.

Түүнчлэн цалин хөлс нэмэх, шагнал урамшуулал олгохгүй байх, ажилтны ажил, үүргийн хуваарийг оновчтой болгож,  чиг үүргийн давхардлыг арилгах, шинээр автомашин, албан тасалгааны тавилга худалдаж авахгүй байх, Засгийн газрын шийдвэр гарснаас бусад тохиолдолд нийтээр тэмдэглэх баяр ёслол, салбарын өдөр, нэрэмжит болон тэмдэглэлт ой, аялал зугаалга, тойрон аялал, урлаг, спортын наадам, тэмцээн зохиохгүй байхыг үүрэг болгосныг Засгийн газраас мэдээлж байсан билээ.

Гэвч өнгөрсөн найман сарын хугацаанд  төрийн өмчит компани, яам агентлагууд тэвчиж болохуйц олон арван зардлыг тэвчилгүйгээр гаргаж байсныг Шилэн данс, Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем рүү  ороод харчихад хэн хүнд нээлттэй байгаа.

Тухайлбал, “Эрдэнэт Үйлдвэр”-ийн худалдан авалтуудтай холбоотой өмнөх мэдээллүүдийг  хүргэж байсан.

Тэвчиж болохуйц зардлыг тэвчилгүй гаргадаг “Эрдэнэт Үйлдвэр" 2021 оны аравдугаар сарын 18-ны өдөр “Тээврийн хэрэгсэл” худалдан авах тендерийн урилгаа Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд нийтлүүлсэн байсан юм.  

Тодруулбал, “Toyota Land Cruiser 200VX.R Petrol High эсхүл түүнтэй дүйцэх” тээврийн хэрэгсэл худалдан авах,  486.1 сая төгрөгийн үнийн дүнтэй тендер зарласан байсан нь шүүмж дагуулсан. Тэгвэл “Эрдэнэт Үйдвэр” ТӨҮГ уг тендерээ хүчингүй болгуулсан байна.

 

 

 

 

Дашрамд тодотгоход, Ерөнхий сайд өнгөрсөн саруудад биелэгдээгүй их хэмнэлтийн бодлогоо  ирэх оны төсвийн төсөлд тусгаж оруулж ирээд буй билээ.

Эрүүл мэнд, онцгой байдал, Мэргэжлийн хяналт, гааль болон төрийн тусгай чиг үүргийн байгууллагуудаас бусад төсвийн байгууллагууд ирэх онд зардлаа хэмнэхээр тусгаад байна. Төсвийн хэмнэлтийн хүрээнд төрийн байгууллагууд тавилга, ном хэвлэл,  зочин төлөөлөгч хүлээн авах, сургалт семинар, уралдаан тэмцээн зохион байгуулах, яамд тээвэр шатахуун авах зэрэг зардлыг 100 хувь хэмнэх,  дотоод томилолт, бичиг хэргийн зардыг 50 хувь хэмнэснээр, нийтдээ 12.1 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргана гэсэн тооцооллыг төсөвт тусгасан. Зардлын хэмнэлтийг тодруулбал:

 

Орон тоог хязгаарлах чиглэлээр: Төрийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын ажлын ачааллыг нягтруулах, чиг үүргийг оновчтой хуваарилах зорилгоор дараах зохицуулалт хийнэ. Үүнд:

  • Сайд нар нэгээс илүүгүй зөвлөх, туслахтай байх;

 

  • Дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга дундаа нэг туслахтай байх;

 

  • Засгийн газрын агентлаг нэгээс илүүгүй дэд даргатай байх, дарга нь зөвлөхгүй байх;

 

  • Тэтгэвэрт гарсан хоёр албан хаагч тутамд нэг нөхөн томилгоо хийх.

 

Төрийн үйл ажиллагааг цахимжуулах чиглэлээр: Төсөв хэмнэж, иргэдэд хүргэх үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай хүргэх зорилгоор бүх шатны төрийн байгууллагын сургалт, семинар, хурал, зөвлөгөөн зохион байгуулах, албан хаагчийг мэргэшүүлэх арга хэмжээг цахимаар зохион байгуулж холбогдох зардлыг бууруулна.

Мөн захиргааны албан хаагчид долоо хоногийн ажлын нэг өдөр нь гэрээсээ цахимаар ажиллахыг зөвшөөрөх,

Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд цахим гарын үсэг нэвтрүүлж банк, даатгал, нотариат, тусгай зөвшөөрөл, хөрөнгө болон эрх өмчлөх, эзэмших, ашиглах шилжүүлэх, сунгах зэрэг үйлчилгээнд ашиглах зэрэг нь иргэдийн цаг завыг хэмнэх, авто замын түгжрэлийг багасгахад эерэг нөлөөтэй байх болно.

Бараа үйлчилгээний зардлыг бууруулах чиглэлээр: Бүх шатны төсвийн байгууллагын дараах зардлыг хэмнэлтийн горимд шилжүүлж дараах байдлаар санхүүжүүлнэ. Үүнд:

 

Санхүүжилтийг 100 хувь хязгаарлах зардал:

 

  • Төрийн захиргааны төв байгууллагуудын тээвэр, шатахуун;
  • Гадаад албан томилолт;
  • Зочин төлөөлөгч хүлээн авах;
  • Тавилга, эд хогшил худалдан авах;
  • Ном хэвлэл худалдан авах, хэвлүүлэх;
  • Сурталчилгаа хийх;
  • Бэлэг дурсгалын зүйлс бэлтгэх;
  • Биеийн тамирын уралдаан тэмцээн зохион байгуулах;
  • Байгууллагын болон салбарын тэмдэглэлт өдөр, ой тэмдэглэх, баяр ёслолын аргахэмжээ зохион байгуулах;
  •  Салбартай холбоотой киноны уран бүтээл хийх.
  • Тусгай чиг үүрэг гүйцэтгэхээс бусад байгууллага шинээр автомашин худалдан авах;
  •  Албан конторын барилга шинээр барих

 

Санхүүжилтийг 50 хувь хязгаарлах зардал:

 

  •  Бичиг хэргийн зардал;
  •  Ковид-19 халдварт цар тахалтай тэмцэх чиг үүрэгтэйгээс бусад бүх шатнытөрийн байгууллагын дотоод албан томилолт

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗАЙЛ ЗАЙЛ(103.212.118.206) 2021 оны 10 сарын 21

ЭНЭ ӨВӨӨ ЗАЙЛ

0  |  0
ард түмэн(64.119.25.63) 2021 оны 10 сарын 20

энэ буурал үсээ тас хараар будцан өвгөн тэтгэвэртээ гараад зайлмаар юм өөр хүн оддоггүйм бхдаа гадаадын ийм хөгшин хүмүүс буурал үсээ ингэж тас хараар буддаггүй ш дэ манай монгол шуналын тип өвгөчүүл эрүү өвдөг нь нийлжх шахаж бж ганц ч цагаан шсгүй болтол нь будаж үс суулгууож халзанаа нууж чмчирч дайраал сандал ширээнээсээ зууралдчихиймаа ичиж амьдар

1  |  0
хөөхөр(192.82.91.132) 2021 оны 10 сарын 20

бадамсүрэн бушуу үхвэл монгол түргэн хөгжинө

1  |  0
Top