ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 28

Өнөөдөр 2021.10.28. Билгийн тооллын 23. Монгол эх оронд маань нар 07 цаг 31 минутад мандлаа, 17 цаг 41 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 11 хэм, шөнөдөө -2 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.       

Өнөөдөр Чех болон Словакд Австри-Унгарын эзэнт гүрнээс тусгаар тогтносон өдөр бол Украинд Нацистын Германы дарлалаас чөлөөлсөн өдөр юм.

Энэ өдөр Бразилын хөлбөмбөгч Гарринча, Майкрософт компанийг үндэслэгч, тэрбумтан Билл Гейтс, Ираны зургаа дахь Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад, YouTube-ыг үндэслэгч Жавед Карим, Чехийн хөлбөмбөгч Милан Барош зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон үйл явдлууд:

2013.10.28: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-д айлчлав. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНАСАУ-ын Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам нар албан ёсны хэлэлцээ хийжээ.

2016.10.28: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хууль зөрчиж олгосон газруудыг чөлөөлж, ногоон байгууламж, тоглоомын талбайг нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд тохиосон онцлох үйл явдлууд:

1726 оны энэ өдөр Ирландын нэрт зохиолч Жонатан Свифтийн “Гулливерын аялал” ном хэвлэгдэв.

2005: Плесецк сансрын буудлаас Ираны анхны дэлхийн хиймэл дагуул «Сина-1»-ийг хөөргөжээ.

2007: Аргентины Ерөнхийлөгчөөр Кристина Фернандес ди Киршнер сонгогдож, тус улсын түүхэнд Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны эмэгтэй болжээ.

2011: Москвад зургаан жилийн сэргээн босголтын дараа Их театрыг нээв.

Өнөөдөр үс засуулвал эд эдлэл, идээ ундаа олдоно.

Эл өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Харин мод огтлох, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top