Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн салбарын 2021 оны гуравдугаар улирлын тойм мэдээллийг өнөөдөр /2021.10.28/ танилцууллаа.
Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалттай санхүүгийн салбарын ДНБ-д эзлэх хувь хэмжээ 22.1 хувьд хүрчээ. Үүнээс хөрөнгийн зах зээлийн үнэлгээг ДНБ-д харьцуулсан дүн 13.4, даатгалын зах зээл 1.2, банк бус санхүүгийн байгууллага 6.7, хадгаламж, зээлийн хоршооны салбар 0.8 хувьтай байна.
Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 91 хувиар өсч 4,969.1 тэрбум төгрөгт хүрсэн. Харин хувьцааны хөрвөх чадвар 2.4 нэгжээр өсч 3.7 хувьд хүрсэн ба ТОП-20 индекс өмнөх оны мөн үеэс 25,405.62 нэгжээр өсөж 42,937.26 нэгжид хүрч, нийт 1.1 их наяд төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагджээ.
Нийт арилжааны 78.7 хувийг компанийн бонд, 16.2 хувийг хувьцаа, 4.7 хувийг хөрөнгө оруулалтын сан, 0.4 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас тус тус эзэлж байна. Түүнчлэн Хөдөө аж ахуйн биржийн арилжаа өмнөх оны мөн үеэс 42.3 хувиар өсч таван төрлийн 672.1 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн арилжаалагджээ.
Сэтгэгдэл ( 0 )