Хүний амьдрал баялаг ч хүрэх зорилго маань нэг юм даа. Өөрийн хүссэн зорилгодоо хүрэхийн тулд хүн юу эсийг туулах билээ. Гэхдээ зорилгодоо хүрэхийн тулд зөв л зарчмыг баримтлах ёстой.
Зөв зарчим гэдэг бол нэг зангаараа байхыг л хэлээд байгаа юм. Аливаад алаг зангаар хандахгүй, өөрийн чиг шугамыг үнэнч зарчмаар үргэлжид авч явна гэдэг тухайн хүний суурь хүмүүжлээс шууд шалтгаалдаг гэлтэй. Суурь хүмүүжлээ сайн олж авсан хүн насан туршдаа алзахгүй амьдардаг болохыг анзаарсан хүн олон л биз ээ.
Үнэндээ арга заль ихтэй, дэндүү овжин зан амьдралд ашиг тусаа өгөхөөс илүүтэй ирээдүйд сөрөг үр дагавар л өгөх болно. Түүний оронд чин шударга зан, үнэнч хөдөлмөр зүтгэл үр дүнд хүргэдэг гэдгийг үнэхээр сайн ойлгох хэрэгтэй. Өнөө маргаашдаа биш ч гэсэн хүрэх ирээдүйд зөв явсан зам зөв л замд хөтөлнө. Тиймээс эл бүхнийг иш үндсээ болгож, амьдралын зарчмаа зөв бүхэнд чиглүүлэхийг хичээгээрэй. Эхлэл хэсэгт дурдсандаа, энэ амьдралд нэг л зангаараа яваарай гэж.
Сэтгэгдэл ( 0 )