“Doublestandart”
Монгол Улсын хууль хүн хүнд өөр үйлчилдэг. Энэ нь сүүлдээ хүний эрхийн зөрчил болж хувирсан. Үндсэн хуулийн зарчим, заалтуудтайгаа ч зөрчилдөх болсон. Сүүлийн үед нийтийн дунд “Doublestandart” гэх гадаад хэллэг нэвтэрсэн нь эдгээр зөрчлийг хэлээд байгаа.
Монголд хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстой гэсэн сануулга. Энд нэг зүйлийг тодруулахад, “Doublestandart” дан ганц жагсаал хийх эрхээр хязгаарлагдахгүй. Хэний гэрт төрснөөсөө шалтгаалаад ажилд ороход хүртэл нөлөөлөх зүйлс улс төрийн хүрээнд бол гаарсан асуудал. Тэгвэл хамгийн сайн хууль дүрэм мөрдөх ёстой хууль сахиулах салбарт нэвт шингэсэн жишээг сонирхуулъя.
Нэг танил маань мөрдэс зүүхээр төрийн тусгай байгууллагад шалгалт өгсөн байна. Залуу хүү багаасаа биеийн тамир, тулааны урлагаар хичээллэсэн учраас бие бялдрын хувьд ямар ч асуудалгүй тэнцэж, бүр шалгуулагчид дундаа тэргүүлэв. Мөн л багаасаа мөрөөдсөн ч завдаж амжаагүй ажилдаа орохын тулд шөнө дөл хүртэл ном шагайсны хүчинд бичгийн шалгалтандаа сайн оноо авчээ. Дээр нь төрийн тусгай алба учраас удам судар бас бус зүйлсээрээ тэнцсэн. Хамгийн сүүлийн шатанд нэг том таван хошуу зүүсэн нөхөртэй ярилцлагад орсон байгаа юм. Гэтэл ярианы шалгалтаасаа “Танайх тийм ч боломжийн амьдралтай айл биш юм байна. Чам шиг айлын хүүхдүүд манай албанд орохоороо бусдын нөлөөлөлд автчих гээд байдаг талтай” хэмээн хасаж орхижээ. Тэрбээр үүний дараа илүү цагаар ажил хийн мөнгө олж, дахин суралцахаар шийдсэн.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )