ОЛОН ӨНГӨ: Муур хүний аминд хүрдэггүй

2021 оны 11 сарын 13

Амьтны эрх гэхээр л барууны ертөнцөд хамаарах, хол зүйл мэт ойлгодог хандлага жил ирэх тусам хумигдсаар байна.

Сүүлийн үед хүмүүс гэртээ нохой, муур, могой зэрэг төрөл төрлийн амьтдыг өөрийн сонирхлын дагуу тэжээх хандлага нэмэгдсэн. Түүгээр ч зогсохгүй тэдгээрийг өөрийн гэр бүлийн гишүүн мэт хайрлан, халамжилж, амьдралын хэв маягийг судлан, зохих ёсны дагуу тэжээдэг болсон. Гэтэл хэд хоногийн өмнө “Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд унтаж байсан хоёр сартай хүүхдийн хамрын зөөлөн эдийг муур идсэн” гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Уг мэдээлэл цацагдсаны дараа муураа гаргаж хаях, хөнөөх зэрэг зүй бус үйлдлүүд гарч байгаа талаарх пост, зургууд хөвөрч байв.

Үүнээс үзэхэд амьтдын эрх гэдэг зүйл манай улсад бүрэн утгаараа суугаагүй бололтой. Яаж ч бодсон муур хүний аминд хүрэх боломжгүй. Хэрвээ нялх хүүхдийг амьд байхад нь муур хазсан бол тухайн хүүхэд уйлна шүү дээ. Тэгэхээр ямар ч логикгүй байгаа юм. Тус мэдээлэл үнэн эсэх нь ч эргэлзээтэй байхад хүмүүс зүй бус үйлдэл гаргаж байсан нь харамсалтай. Гэхдээ нөгөө талд тус мэдээлэлд авталгүйгээр амьтдын эрх ашгийн төлөө тэмцэх хүмүүс олон байсан нь сайшаалтай хэрэг. Хэдийгээр тэжээмэл амьтдыг хайрлан, хамгаалах хандлага энэ мэтчилэн нэмэгдэж байгаа ч “Амьтад ямар ч тохиолдолд араатан шинжтэй байдаг, тэжээх боломжгүй, гэрт ажил нэмэгдэнэ” зэргээр сөрөг талаас нь харж, төвөгшөөх хүмүүс цөөнгүй байна.

Яг үнэндээ тэжээвэр амьтан хүүхдийн хүмүүжилд, цаашлаад зөв хүн болж төлөвшихөд чухал нөлөө үзүүлдэг гэнэ. Нохой тэжээдэг хүн 10 насаар залуу харагддагийг судлаачид тогтоосон тухай мэдээлэл ч байдаг. Мөн хүүхдийг бага, балчир наснаас нь тэжээмэл амьтантай хамт өсгөснөөр үүрэг хариуцлага өндөртэй, сахилга баттай, хүнлэг, энэрэнгүй, тайван зан чанартай болж төлөвшихөд чухал нөлөө үзүүлдэг гэдгийг судлаачид тогтоожээ. Түүгээр ч зогсохгүй үр дагаврыг бодох чадварт суралцаж, юмсыг хайрлах, хуваалцах өндөр чадамжтай болдог байна. Иймд тэжээвэр амьтан, тэр дундаа муурыг үзэн яддаг хүмүүс мэдээлийн үнэн зөв байдлыг нягталж, үзэн ядаж, хорсон зэвүүцэх хандлагаа хойш тавих нь зүйтэй биз ээ.

Д.МЯГМАРЗАЯА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
yes(103.57.95.27) 2021 оны 11 сарын 13

very good

0  |  1
Хүн(202.131.227.38) 2021 оны 11 сарын 20

Муур хүүхдийн нүүрэн дээр хэвтэж бүтээж үхүүлсэн тохиолдол их бдаг\nИйм тохиолдол ахиж бүү гараасай! Монголын үрс маш олон болог ээжүүд жаргалтай байг

0  |  4
zochin(202.55.188.99) 2021 оны 11 сарын 20

ulssun muur ulgiitei nylh huuhdiin hamar amiig shuud iddeg ym iim tohioldol delhii deer olon garsan bdag ymaa

1  |  4
Top