ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 15

Өнөөдөр 2021.11.15. Билгийн тооллын 11. Монгол эх оронд маань нар 07 цаг 58 минутад мандлаа, 17 цаг 15 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 4 хэм, шөнөдөө -11 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.   

Өнөөдөр Бразилд Бүгд найрамдах улсаа тунхагласны өдөр бол Палестинд Тусгаар тогтнолын, Казахстанд Үндэсний валютын өдөр.

Энэ өдөр Израилийн төгөлдөр хуурч Даниел Баренбойм, Шведийн «ABBA» хамтлагийн дуучин Анни-Фрид Лингстад, Польшийн Ерөнхийлөгч асан Александр Квасьневский, Францын кино найруулагч Франсуа Озон, Германы биатлонч, олимпын хоёр удаагийн аварга Уши Дизль, Нидерландын хөлбөмбөгч Жон Хейтинга, Америкийн жүжигчин Шейлин Вудли зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1934 оны энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд П.Гэндэн Москва хотноо И.В.Сталинтай уулзжээ.

1952 оны энэ өдөр “БНМАУ, БНХАУ-ын эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны гэрээ”-г баталсан байна.

2010 оны арваннэгдүгээр сарын 15-19-нд Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад айлчлал хийжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1956 оны энэ өдөр Египетэд НҮБ-ын зэвсэгт хүчин иржээ.

1957 оны энэ өдөр Борис Пастернакийн «Доктор Живаго» роман итали хэл дээр хэвлэгджээ.

1968 оны энэ өдөр «Хатан хаан Элизабет» хөлөг онгоц Атлантын далайг дамнасан сүүлчийн аялалаа дуусгав.

1988: Иерусалим нийслэлтэй Палестин улс тусгаар тогтножээ.

2003 оны энэ өдөр Истанбул хотын төвд террорист халдлага болж, 28 хүн амиа алджээ.

Өнөөдөр үс засуулвал эрхтэн хурц болно.

Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах гэж байгаа хүмүүс урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top