2021 оны эхний хагас жилийн байдлаар дэлхий даяар нийт 98 тэрбум ам.долларын финтекийн хөрөнгө оруулалт, 2,456 хэлцэл хийгдсэн нь шинэ амжилт болоод байна. Үүнээс 51.4 тэрбум ам.доллар нь Америкийн бүс, 39.1 тэрбум доллар нь EMEA бол Ази, Номхон далайн бүсийн нийт хөрөнгө оруулалт 7.5 тэрбум доллар болжээ.
Тодотгоход, дэлхий нийтэд финтекийн салбарын хөрөнгө оруулалт 2019 онд 215.4 тэрбум ам.доллар байсан бол 2020 онд ковид цар тахлын нөлөөллөөр 121.5 тэрбум доллар болж буурсан юм.
Гэхдээ нөгөө талаас цар тахлын үеийн нөхцөл байдал нь Финтекийн салбарыг анхаарлын төвд очих боломжийг үүсгэсэн. Дижитал үйлчилгээний хэрэглээ нэмэгдсэн нь Финтекийн хөрөнгө оруулалт нэмэгдэх шалтгаан болсон. Үүнийг дагаад тус салбарын технологид ихээхэн дэвшил гарах хандлагатай байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )