Их Британи Украинд 600 цэрэг байршуулахад бэлэн

2021 оны 11 сарын 15

Их Британи 600 орчим цэргийн алба хаагчаа Украинд байршуулахад бэлэн байна гэжээ.

Украинд ийм тооны цэрэг байршуулах шалтгаан нь ОХУ-ын түрэмгийллээс болгоомжилж байгаа явдал гэж The Mirror сонинд мэдээлсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичиг Дмитрий Песковын мэдэгдсэнээр Хойд Атлантын цэргийн эвслийн хүч ОХУ-ын хилийн ойролцоо идэвхтэй бөгөөд эрчтэй үйлдэл хийж байгаа аж. Тэрбээр хурцадмал байдал нэмэгдсэн гэдэг нь үндэслэлгүй зүйл гээд “ОХУ хэнд ч аюул учруулахгүй” гэж онцолжээ.

Песков түүнчлэн “Хэн ч Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд албан ёсоор эргэлздэггүй” гэсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top