Японд Кабуки театр олон бий. Кабуки нь XIV-XV зуунд бий болсон Японы эртний театрын нэгэн төрөл юм. Уламжлалт урлагийн зарчмуудыг хадгалсан театрын чамин хэлбэр бөгөөд гадаадын жуулчдыг соронзон мэт татдаг билээ. Японы эртний уламжлал аж амьдрал, зан заншил, гоо зүйн бэлгэдэл, уйтгар гуниг, баяр хөөр, нийгмийн янз бүрийн давхаргын амьдралыг ахуйн драм буюу жүжигчилсэн байдлаар үзүүлдэг онцлдогтой.
Ингэхдээ үндэсний кимоногоороо гангаран, дүрээ тодотгосон баг зүүдэг байсан аж. Энэ театрт би Японд байхдаа зочилж байсан юм. Тайзнаас нь цас бударч, бороо орж, өнгө гэрэл нь хурц шийдлээр солигдож, тайз нь эргэлдэн яг л бодит ахуйд буй мэт сэтгэгдлийг төрүүлж байлаа. Үзэсгэлэнтэй, гоолиг бүсгүйчүүд эх орныхоо дайны үеийн амьдралаас өнөөг хүртэлх бүхий л үе шатыг жүжигчилсэн байдлаар үзүүлж байв. Тэдний зовлон үзсэн өнчрөл хагацалт он жилүүд, үй түмэн зөрчил тэмцэл, хайр дурлал, хөгжил дэвшил, бүтээн байгуулалтыг гайхан бишрэн харж суув. Тоглолтын төгсгөлд хамгийн хачирхалтай нь тэдгээр чадварлаг, уян налархай жүжигчид бүгд трансжендер хүмүүс байсан юм.
Тэд нийгэмд бусдын адил хөл нийлүүлэн алхаж, тэр ч бүү хэл урлаг уран сайхнаар хүмүүсийн сэтгэлийг хөглөж, аз жаргалтай, урам зоригтой, эрч хүчтэй амьдардгийг харсан юм. Тэгэхээр ямар ч урлаг чадаж байгаа бол хэнийг ч голдоггүй өгөөмөр, уужим, тэнүүн, баялаг ажээ. Гэтэл манай оронд яадаг билээ дээ, тэднийг гаж амьтан гэж харь гаригаас ирсэн мэт л алаг шоо үзэцгээдэг шүү дээ. Тэд айдас, түгшүүр, гадуурхал дунд бор зүрхээрээ л явж байгаа. Урлаг уран сайхан бол ярилтгүй, мөрөөдөлтгүй. Тэдний нийгэмд ажиллаж, хөдөлмөрлөх боломж хязгаарлагдмал байдаг учир гадаадад гарч амьдрахыг хүсэх нь аргагүй ажээ. Хүн яаж төрөхөө сонгодоггүй, харин яаж амьдрахаа сонгох эрхтэй.
Ташрамд хэлэхэд, манай Монголд улстөрч нэгэн эрхмийн хэлснээр “Япон лугаа хөгжих” боломж маш их байна. Дээрхийн адил үндэсний урлагийн театруудаа төрөл зүйлээр нь хөгжүүлж Кабуки шиг олон театртай болвол гадаадын жуулчид хошуурна даа гэх цагаахан атаархал ч төрснийг нуух юун.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
ene balai buzar setgvvlch chin yugaa soliorood bgaa novsh be de. ooroo bas gaj dontoi hvn bna.tegeed eh oronoo eldev gaj dontonuudiig duudaj ohid hvvhen bandi naraa emuulij baidag tailand shig bolgoh geed bn uu. ted bol amidarah gej tegej bgaa bol bid bol ogt oor soeltoi delhiid bhgui baylagtai oron shuu..
Tеатруудыг трансжендер үүдээр дүүргэе2