Ковид-19 цар тахлаас үүдэн 2021 онд далайн тээвэр, боомтын түгжрэл урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрч, чингэлэг, задгай ачааны хөлөг онгоцуудын хүчин чадалд нөлөөлж, дэлхий даяар нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулсаар байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар 116 далайн боомт үйл ажиллагаагаа хэвийн хэмжээнд явуулах боломжгүй бөглөрөл үүсжээ. /зургаар харуулав/
2021 оны арваннэгдүгээр сарын байдлаар нийт 2,366,401 TEU (нийт чингэлгийн нөөцийн 10%), 181,635,500 DWT (задгай хөлөг онгоцны 20%) нь ачаагаа буулгаж чадахгүй далай дээр зогсож байна.
Дэлхийн эдийн засаг сэргэх хандлагатай байгаа энэ үед энэхүү түгжрэл нь хөлөг онгоцны олдоц, далайн тээврийн ханшид нөлөөлөх гол хүчин зүйл болж буй юм.
Сэтгэгдэл ( 0 )