Өнөөдөр 2021.11.17. Билгийн тооллын 13. Монгол эх оронд маань нар 08 цаг 01 минутад мандлаа, 17 цаг 13 минутад жаргана.
Улаанбаатарт үүл багасна. Өдөртөө -1 хэм, шөнөдөө -11 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын оюутны өдөр. Орост өнөөдөр Цагдаагийн өдөр бол Чех, Словакд Эрх чөлөө, ардчиллын төлөө тэмцэх өдөр.
Энэ өдөр Америкийн кино найруулагч, Оскар, Алтан бөмбөрцөг, Эммигийн шагналт Мартин Скорсезе, жүжигчин, Алтан бөмбөрцөг, Эммигийн шагналт Дэнни де Вито, Англи, Францын кино найруулагч Ролан Жоффе, Канадын жүжигчин Рэйчел МакАдамс, Америкийн зохиолч Кристофер Паолини, поп, R&B дуучин Кэт Делуна зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1933 оны энэ өдөр АНУ ЗСБНХУ-ыг хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдэж, худалдааны харилцаагаа сэргээжээ.
1937 оны энэ өдөр Их Британийн Засгийн газрын гишүүн лорд Галифакс Гитлертэй уулзаж, Судетены асуудлыг энхийн замаар шийдвэрлэхээр оролджээ. Хэлэлцээ арваннэгдүгээр сарын 21-нийг хүртэл үргэлжилсэн байна.
1943 оны энэ өдөр Чернобыль хотыг Германы цэргүүдээс чөлөөлжээ.
1988 оны энэ өдөр Беназир Бхутто Пакистаны анхны эмэгтэй Ерөнхий сайд болсон билээ.
1993 оны энэ өдөр Нигерид төрийн эргэлт болов.
2000 оны энэ өдөр Украины Ерөнхийлөгч Леонид Кучма «Украин хэзээ ч цөмийн зэвсэгтэй орон болохгүй» гэж мэдэгджээ.
2019 оны энэ өдөр Беларуст парламентын сонгууль болжээ.
Өнөөдөр үс засуулвал жаргал ирнэ.
Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй. Газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.
Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )