Сүүлийн гурав хоногт Эрээн хотод ковидын халдвар илрээгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 11 сарын 17

УИХ, Засгийн газрын зарим гишүүд Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээ хүрэн хилийн боомтуудад очиж, нөхцөл байдалтай танилцжээ.

Замын-Үүд боомтын тухайд БНХАУ-ын Эрээн хотод ковидын халдвар гарч Эрээн авто замын боомт түр хугацаанд хаагдсан. Сүүлийн гурав хоногт Эрээн хотод ковидын халдвар илэрсэнгүй. Халдвар илрэхгүй 20 хоновол хилээ түр хугацаанд нээж бараа материалаа солилцохоор БНХАУ-ын талтай тохиролцсон гэж Сангийн яамнаас мэдэгдлээ.

Гашуунсухайт боомтын тухайд Чингэлэг тээврийн терминал ашиглалтад оруулаад туршилтын тээвэр хийж эхэлсэн. Өдөрт 500-600 тээврийн хэрэгсэл хилээр гарч байна. Цаашид тоог нэмэгдүүлэх, тасралтгүй явуулах тал дээр анхаарч ажиллана.

Шивээ хүрэн боомтод одоогийн байдлаар 23 аж ахуйн нэгжийн 229 нүүрс тээврийн жолооч ажиллаж байна. Тус боомтод чингэлэг тээврийн терминал байгуулах, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top