ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 18

Өнөөдөр 2021.11.18. Билгийн тооллын 14. Монгол эх оронд маань нар 08 цаг 03 минутад мандлаа, 17 цаг 12 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө -2 хэм, шөнөдөө -13 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Гайтид Армийн өдөр бол Латви, Мороккод Тусгаар тогтнолын, Оманд Үндэсний баярын өдөр юм.

Энэ өдөр Их Британийн поп дуучин, телевизийн хөтлөгч Ким Уайлд, БНХАУ-ын Ерөнхий сайд асан Зян Ихуа, Данийн хөлбөмбөгч, хаалгач Петер Шмейхел, Америкийн кино жүжигчин Оуэн Уилсон, Австралийн жүжигчин, модель Пита Уилсон, Оросын жүжигчин Эмилия Спивак зэрэг алдартан мэндэлжээ.    

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:              

1928 оны энэ өдөр Нью-Йоркт Микки Маустай анхны дуутай хүүхэлдэйн кино “Steamboat Willie” нээлтээ хийжээ.

1962 оны энэ өдөр Оросын “Шинэ ертөнц” сэтгүүл алдарт А. Солженицыны “Иван Денисовичийн нэг өдөр” туужийг хэвлэжээ.

1954 оны энэ өдөр Египетэд генерал Насер Төрийн тэргүүн болсон юм.

1989 оны энэ өдөр Чехословакт “хамба хилэн” хувьсгал эхэлжээ.

1992 оны энэ өдөр Пакистаны анхны эмэгтэй Ерөнхий сайд Беназир Бхутто парламентын шинэ сонгууль явуулахыг шаардсан Исламабадын жагсагчдын эсрэг цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэх үеэр шархаджээ.

2003 оны энэ өдөр Массачусетсийн Дээд шүүх бэлгийн цөөнхөд хамаардаг хүмүүсийн гэрлэх эрхийг хассан нь зохисгүй гэж үзжээ. Массачусетс муж нь ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн АНУ-ын анхны муж болов.

Өнөөдөр үс засуулвал эд мал арвидна.

Энэ өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр, байр авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top