Нийгэмд өрнөж буй болж бүтэхгүй үйл явдал, айдаст автуулсан мэдээллийг сонсоод “Цөвүүн цаг нь ирсэн юм байх даа” гэж бодох. Тэр дундаа хүүхэдтэй холбоотой гэмт хэргүүд сэтгэл сэртхийлгэж, эцэг эхчүүдийн санааг чилээх. Саяхан Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн нэгэн ноцтой хэргийг илрүүлжээ. Өсвөр насны хүүхдүүдэд цахимаар нөлөөлж, тэдэнтэй хуурамч хаягнаас тогтмол хандсаар харилцаа тогтоодог хоёр хүнийг мөрдөн шалгаж байгаа аж.
Хамгийн аймшигтай нь 8-13 насны охидтой зориудаар бэлтгэсэн хуурамч фэйсбүүк хуудас ашиглан танилцаж, хэсэг хугацаанд харилцсаны дараа уулзаж, бэлгийн харьцаанд ордог байна. Насанд хүрээгүйчүүдэд садар самуун сурталчилж, улмаар уруу татдаг энэ мэт нөхдүүдэд шийтгэх ялыг чангатгах шаардлага гарч буйг дээрх хэрэг гэрчлэх биз. Нөгөө талаар өсвөр насны хүүхэддээ тавих хариуцлагаа өндөрсгөж, үр хүүхдээ хэнтэй, ямар харилцаа үүсгэж байгааг хянах хэрэгтэйг эцэг эхчүүд анхаарцгаая. Ялангуяа цахим орчинд таны хүүхэд хаагуур хэсэж байгааг мөрдөөд үзээрэй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )