ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 19

Өнөөдөр 2021.11.19. Билгийн тооллын 15. Монгол эх оронд маань нар 08 цаг 04 минутад мандлаа, 17 цаг 11 минутад жаргана.

Улаанбаатарт цастай. Өдөртөө -5 хэм, шөнөдөө -10 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын Эрчүүдийн өдөр. Мөн Дэлхийн 00-ийн өдөр юм. ОХУ, Беларусь, Казахстанд өнөөдөр Пуужингийн болон их бууны цэргүүдийн өдөр бол Малид Чөлөөлөх өдөр.

Энэ өдөр Америкийн алдартай сэтгүүлч, «Larry King Live» ток шоуны хөтлөгч Ларри Кинг, Америкийн бизнесмен, “CNN” телевизийг үүсгэн байгуулагч Тед Тёрнер, алдарт Келвин Клейн, “Алтан бөмбөрцөг”, “Эмми”-гийн шагналт жүжигчин Эллисон Женни, жүжигчин, продюсер Мэг Райан, Жоди Фостер, хоккейчин Патрик Кейн, Оросын уран гулгагч, дэлхийн аварга Евгения Медведева зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1920 оны энэ өдөр Никарагуа, Гондурас, Коста-Рикагийн хооронд гэрээ байгуулжээ.

1947 оны энэ өдөр Францын Ерөнхий сайд Рамадье огцров.

1949 оны энэ өдөр Монакод ханхүү III Реньег өргөмжилжээ.

1969 оны энэ өдөр Ганын Засгийн газар 500 мянган цагаачийг эх орноосоо гаргажээ.

1985 оны энэ өдөр Михаил Сергеевич Горбачёв, Роналд Рейган нар Женевт уулзжээ.

1994 оны энэ өдөр Мозамбикт Ерөнхийлөгч Жоаким Чиссано сонгуульд ялалт байгуулав.

1998 оны энэ өдөр АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Шүүхийн хороо Ерөнхийлөгч Билл Клинтоны эсрэг импичментийн сонсголыг эхлүүлжээ.

1999 оны энэ өдөр БНХАУ анхны “Шэньжоу” сансрын хөлгөө хөөргөсөн байна.

Өнөөдөр үс засуулвал өлзийтэй сайн.

Энэ өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай. Сар хиртэнэ. Энэ нь 17 цаг 08 минутаас 20 цаг 03 минутын хооронд 2 цаг 55 минут үргэлжлэх ба оргил үе нь 17 цаг 11 минутад харагдана.

Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top