Улаанбаатарчууд үнэндээ аз жаргалтай юу?

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 20

Тухайн үеийн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн санаачилгаар 2016-2020 он хүртэл “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг хэрэгжүүлж, улаанбаатарчуудыг аз жаргалтай болгох төлөвлөгөөг танилцуулж байв. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотод шийдэгдсэн асуудал тун бага. Хэдхэн жилийн өмнө "утаа" гэх толгойны өвчинтэй байсан бидний өмнө одоо “түгжрэл” гэх бухимдах шалтгаан ужгирчээ. 4,704.4 ам.дөрвөлжин метр талбайтай хот дотроо амьдарч байж өдөрт 3-4 цагийг лавтайяа түгжирч өнгөрөөдөг хүмүүс олон мянгаараа манай хотод амьдардаг.

“Иргэд нийслэлийн авто замын түгжрэлд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд бүтэн 35 өдрийг өнгөрөөдөг, энэ цаг хугацаанд алдсан боломжийн өртөг 2.7 их наяд төгрөг. Байдал энэ хэвээр үргэлжилбэл алдсан боломжийн өртөг дөрөвхөн жилийн дараа 24 их наядад хүрнэ” гэхчлэн төрөл төрлөөр нь судалгаа хүртэл гаргасан. Арга ядаж жилд 420 тэрбум төгрөгөөр түгжрэлийг цогцоор нь буулгана гэх. Өмнө нь бол жилд 30-50 тэрбум төгрөгийг түгжрэлд зарцуулж байв. Хөрөнгө мөнгө зарцуулаад зарцуулаад хэрэгжсэн зөв зохицуулалт өнөөдөр байхгүй. Түгжрэл багахан ч буураагүй.

Улаанбаатар хотынхоо хамгийн гол баялаг, үнэт зүйл болсон иргэнийхээ ажиллахад, амьдрахад, сурч хөгжихөд, эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ авахад хүртэл дайсагнах түгжрэлийг цаг алдалгүй шийдэх ёстой. Түгжрэл хүний амьдралын хамгийн чухал цагуудыг, гэр бүлдээ зарцуулах өдөр хоногуудыг хулгайлж Монгол хүнийг аз жаргалгүй болгож байгаа нийгмийн дайсан болсон шүү дээ. Төрийн бодлого, боломжит шийдэл бүхнээрээ 2022 ондоо төсөвлөсөн 420 тэрбум төгрөгөө үр ашигтай л зарцуулаасай.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
William(129.205.124.89) 2021 оны 11 сарын 20

Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны эцэст бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Тэд хийсэн хагалгааных нь төлөө хагалгааны дараа тэр даруй үлдэгдэл мөнгөө надад өгдөг [drmax.hospital@gmail.com ]\nӨөрт байхгүй зүйлээ а

0  |  0
(202.9.41.62) 2021 оны 11 сарын 20

Жаргаж үхэж байна оо, ард олон бид нар

0  |  0
Зочин (192.82.81.160) 2021 оны 11 сарын 20

Дайн дажин, байгалийн гамшигтай улс орнуудын иргэдийн дэргэд бол монголчууд бид жаргалтай байлгүй яахав. Жаргалтай байх боломжыг тамын тогооны уламжлалт сэтгэхүй нь хулгайлаад байна даа.

0  |  0
Top