Ядуусын өмнүүр орж, Хүнсний талонд хамрагдсан 33 660 иргэнийг дэмжлэгээс ХАСЖЭЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 11 сарын 20

Халамжаас хөдөлмөрт шилжих  зорилтын хүрээнд “Хүнсний эрхийн бичиг олгох журам”-ыг шинэчилж, хүнс тэжээлийн дэмжлэг авч буй өрхийн мэдээллийг нягтлан, зорилтот бүлгийг нарийвчлан тодорхойлсны үндсэн дээр 5766 өрхийн 33.660 иргэнийг хүнсний эрхийн бичгээс чөлөөлжээ.

Ингэснээр улсын төсвөөс жилд 4.8 тэрбум төгрөг хэмнэх боломжийг бүрдүүлсний зэрэгцээ нийгмийн халамжийн үйлчилгээ авдаг хөдөлмөрийн насны бөгөөд хөдөлмөрийн чадвартай иргэнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль тогтоомжид заасан зарим үйлчилгээнд заавал хамрагдах нөхцөл тавьж, 4462 иргэнийг ургац хураалтын ажилд хамруулсан гэж А.Ариунзаяа сайд мэдэгдлээ.

Сануулахад, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа  Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журамд өөрчлөлт орсон гэсэн мэдээллийг өнгөрсөн долоодугаар сард өгч байсан.

Тодруулбал, "Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журам хугацаатай, нөхцөлтэй, хяналттай, хариуцлагатай болсон. Хаустай, хоёроос дээш тээврийн хэрэгсэлтэй, 200-гаас дээш малтай гэх зэрэг хүмүүс шууд хасагдана. Дэлгүүрийг ч сонгон шалгаруулж биш, харин НӨАТ-ийн баримт олгодог, кассын системтэй хүссэн дэлгүүрээр үйлчлүүлэх боломжийг нээж өгч байна. 10 нэр төрлийн бүтээгдэхүүнийг нэгдсэн бар кодлох, улс даяар нэгдсэн тоо баримттай болох зорилтыг дэвшүүллээ”  гэж байсан.

Мөн тэрбээр өнгөрсөн зургаадугаар сарын 18-нд Zindaa.mn сайтад өгсөн ярилцлагадаа Хүнсний талоныг зорилтот хүмүүст хүргэхэд чиглэсэн арга хэмжээг авна гэдгээ мэдэгдэж байсан. Тухайлбал,  “Хүнсний талон дээр тухайлаад ярихад, зорилтот хүмүүстээ хүрэхгүй байна, авах ёсгүй хүмүүс аваад байна гэсэн шүүмж байдаг. Бид үүнийг засахын тулд төрд байгаа мэдээллийн сангуудыг ашиглана. Төрд байгаа мэдээллийн сангууд дахь мэдээллүүд дээр  үнэлгээ хийснээр тухайн өрхийн гишүүд хөдөлмөр эрхлэх боломжтой юм уу, хөдөлмөр эрхлэж байгаа юм уу. Хэдий хэмжээний малтай юм, хөрөнгөтэй юм, ямар байшинд амьдардаг юм гэх зэргээр мэдээллүүд дээр үнэлгээ хийхээр Хүнсний талонд хамрагдах ёсгүй хүмүүсийн мэдээлэл системд тунаад гараад ирнэ. Тэдгээр хүмүүсийг автоматаар хасна.

Мөн нэг асуудал байдаг нь, журамд тусгасны дагуу хаягийн зөрчилтэй хүмүүст Хүнсний талон олгодоггүй юм. Тухайн баг хорооны засаг дарга нар, Өрхийн амьжиргааг дэмжих комиссуудын шийдвэрээр Хүнсний талон олгогддог. Тэгэхээр бид иргэдийн мэдээллийг цахимаар хянаад,  системүүдтэй уялдуулаад, нягтлаад аваад үзэхээр тухайн иргэн хаана оршин сууж байгаагаасаа үл хамаараад төрийн үйлчилгээг авах эрхийг нь нээх тухай өөрчлөлтийг “Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журам”-д оруулж байна. Ингэснээр оршин суугаа хаягийн бүртгэлгүй, хээр задгай газарт гэр бариад буучихсан, үнэхээр ядуу амьдарч байгаа иргэдэд төр нээлттэй үйлчилгээ үзүүлэх боломж нь бүрдээд ирнэ. Зорилтот бүлэгтээ илүү чиглэсэн, системүүдээ илүү ашигласан,  халамжийн бодлогыг явуулна” хэмээн байр сууриа илэрхийлж байсан юм.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өгсөн(202.9.41.16) 2021 оны 11 сарын 20

Өгч тараасан хүнд нь ямар хариуцлага тооцох вэ

0  |  0
William(129.205.124.89) 2021 оны 11 сарын 20

Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны эцэст бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Тэд хийсэн хагалгааных нь төлөө хагалгааны дараа тэр даруй үлдэгдэл мөнгөө надад өгдөг [drmax.hospital@gmail.com ]\nӨөрт байхгүй зүйлээ а

0  |  0
Энжи(64.119.24.77) 2021 оны 11 сарын 20

МАН-ЫН ХОРООН ДАРГА НАРТАА ЭРХ МЭДЛЭЭ ӨГЧИХСӨН ТЭД НЬ СОНГУУЛЬД ҮХЭН ХАТАН ЗҮТГЭНЭ.АХ ДҮҮ ХАМААТАН САДАН НЬ БҮГД ХҮНСНИЙ ТАЛОНД ХАМРАГДАНА.СОНГУУЛЬД ЯЛДАГИЙН ГОЛ АСУЖДАЛ НЬ ЭНЭ

0  |  0
lol(59.153.115.40) 2021 оны 11 сарын 20

33660

0  |  0
zochin(202.179.24.111) 2021 оны 11 сарын 20

anchnaas n yaach gej ted nart ogson um!!!, ter yeiin ogson ,avsan buch chumuusiig shalgaj chariuuchlaga tooch !!!

0  |  0
Зочин(192.82.80.134) 2021 оны 11 сарын 20

Манай ховдод орон нутгийн сонгуулиар МАН хүнсний талон , нүүрсний талон тараагаад байсан.Ямар хүмүүс очсоныг багийн засаг дарга нар мэднэ.Зорилтот бүлэгтээ очоогүй МАНы Гишүүд дэмжигчидэд өгсөн байсан.ЕР нь халамж сонгуулийн нэг хэрэгсэл болчихсон доо.Шалгаад үзэхэд илүүдэхгүй ээ

0  |  0
zzzzz(66.181.178.97) 2021 оны 11 сарын 20

jiptey nukhur awdag baysan gee biz dee\n

0  |  0
зочин(64.119.26.231) 2021 оны 11 сарын 20

торгууль өгөөч

0  |  0
Зочин (192.82.81.160) 2021 оны 11 сарын 20

33660 иргэн хүнсний талон авч ядуусын хоол булааж байсан гэхээр үнэхээр өлөн сэтгэхүйтэй байна шүү. Хүнсний талоныг тарааж байгаа хорооны дарга ,нийгмийн ажилтнууд ч гэсэн ёс зүйгүй, яаж ийгээд энэ тэндхийн хороонд ажил олж шургаад тусламжийн зүйлсийг ах дүү, хамаатан садан, танил талдаа өгч дулдуйдна.

0  |  0
(202.21.108.242) 2021 оны 11 сарын 20

Яг авах ёстойг нь зөв тодруул❗Улсаа хуурсаныг нь торго!❗

2  |  0
Top