ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 22

Өнөөдөр 2021.11.22. Билгийн тооллын 18. Монгол эх оронд маань нар 08 цаг 08 минутад мандлаа, 17 цаг 08 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө -10 хэм, шөнөдөө -21 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Ливанд Тусгаар тогтнолын баярын өдөр бол Коста-Рикад Багш нарын өдөр, Азербайжанд Шударга ёсны, Албанид Албаны цагаан толгойн өдөр.

Энэ өдөр Америкийн кино найруулагч Терри Гиллиам, жүжигчин Жейми Ли Кёртис, Марк Руффало, Скарлетт Йоханссон, Оросын балетчин Илзе Лиепа, Данийн жүжигчин Мадс Миккелсен, Германы теннисчин Борис Беккер, Францын жүжигчин Адель Экзаркопулос зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1918 оны энэ өдөр Польш бүгд найрамдах улс болохоо зарлажээ.

1922 оны энэ өдөр Вилгельм Куно Германы шинэ канцлер болжээ.

1933 оны энэ өдөр Камиль Шотан Францын Ерөнхий сайд болов.

1963 оны энэ өдөр Далласт АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди буудуулан амиа алдсан билээ.

1968 оны энэ өдөр “Битлз” хамтлагийн “The White Album” гарчээ.

1993 оны энэ өдөр Армен үндэсний валют “драм”-аа гаргасан.

2004 оны энэ өдөр Украинд “Улбар шар хувьсгал” эхэлжээ.

Өнөөдөр үс засуулвал эд малын гарлагатай.

Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэлд оролцоход муу. Өдрийн

сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай. Бага цасан буух улирал 11 цаг 50 минутад эхэлнэ.

Хол газар явах гэж байгаа хүмүүс хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top