ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 23

Өнөөдөр 2021.11.23. Билгийн тооллын 19. Монгол эх оронд маань нар 08 цаг 10 минутад мандлаа, 17 цаг 07 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө -5 хэм, шөнөдөө -17 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Францын жүжигчин Венсан Кассел, Шведийн хоккейч, дэлхийн хоёр удаагийн аварга Никлас Бекстрём, Оросын уран гулгагч Алёна Леонова, Америкийн дуучин, жүжигчин Майли Сайрус зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1921 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Уоррен Хардинг эмч нарт өвчтөнүүдэд шар айргийг эмийн үүргээр бичихийг хоригложээ.

1923 оны энэ өдөр Якоб Шик анхны цахилгаан сахлын хутганы патентыг авсан байна.

1936 оны энэ өдөр Америкийн «Life» сэтгүүлийн анхны дугаар гарчээ.

1957 оны энэ өдөр Италид Борис Пастернакийн «Живаго эмч» роман гарчээ.

1970 оны энэ өдөр Донецк мужийг Лениний хоёрдугаар одонгоор шагнав.

1981 оны энэ өдөр Хятадад хувийн бизнесийг зөвшөөрсөн байна.

1996 оны энэ өдөр Бүгд найрамдах Ангола улс Дэлхийн худалдааны байгууллагад элсжээ.

Өнөөдөр үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө.

Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай. Модон хохимой өдөр.

Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top