ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2021 оны 11 сарын 24

Өнөөдөр 2021.11.24. Билгийн тооллын 20. Монгол эх оронд маань нар 08 цаг 11 минутад мандлаа, 17 цаг 06 минутад жаргана.

Улаанбаатарт үүл багасна. Өдөртөө -5 хэм, шөнөдөө -15 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Арктикт Далайн морины өдөр. Тажикистанд Төрийн далбааны, Туркт Багш нарын өдөр юм.

Энэ өдөр Америкийн жүжигчин, кино продюсер Лола Глодини, Даниэл Николет, Мередит Паттерсон, Кэтрин Хейгл, Оросын дуучин, жүжигчин Светлана Светикова, Мария Козакова зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1921 оны энэ өдөр намын төв хорооны шийдвэрээр Б.Данзан тэргүүтэй Д.Лувсанданзан, Ч.Пүрэвжав, Д.Лосол, Ө.Дэндэв нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг Москва хотноо болох Дорно дахины улс түмний хувьсгалт байгууллагуудын анхдугаар их хуралд оролцуулахаар шийдвэрлэжээ. Уг хуралд Бошгыг халах Залуучуудын эвлэлээс С.Буяннэмэх, орчуулагчаар Б.Ишдорж нарыг илгээжээ.

1998 оны энэ өдөр Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн зөвлөлийн хурлаар тус үйлдвэрийн удирдлагын асуудлыг хэлэлцэж, Ерөнхий захирал Ш.Отгонбилэгийг огцруулж, оронд нь Д.Дорлигжавыг томилжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1937 оны энэ өдөр Ленинградад дорно дахины судлаачдыг бууджээ.

1961 оны энэ өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн цөмийн зэвсэг хэрэглэхийг хориглох тухай тунхаглал гарсан юм.

1963 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннедиг хөнөөсөн хэргийн цорын ганц сэжигтэн Ли Харви Освальдыг өөр шорон руу шилжүүлэх үеэр үхлийн шарх авчээ.

2015 оны энэ өдөр Сирид Оросын Су-24 онгоцыг Туркийн F-16C сөнөөгч онгоц сүйрүүлж, ОХУ, Туркийн харилцаа муудсан билээ.

Өнөөдөр үс засуулвал өлсөж ундаасна.

Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Харин улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top