ОЛОН ӨНГӨ: Ээмэгний өрөөсөн

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 25

"Miss Asia USA" тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн П.Шүүдэрцэцэг оролцож тэргүүн титмийн эзэн болсон билээ. 

Тус тэмцээнд энэ жил 50 гаруй мисс оролцон, авьяас, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлджээ. П.Шүүдэрцэцэг час улаан даашинзтай алхаж, гоо үзэсгэлэнгээрээ олны нүдийг хужирлаж байлаа. Энэ удаад би тэмцээний тухай ч юм уу, оролцогч бүсгүйн тухай ярих гэсэнгүй. Шүүдрээг бардамхан, хээнцэр алхаж явахад нь түүний зүүн чихний ээмэг нь уначихдаг юм. Үүнээс сэрхийсэн мэдрэмжээ л хуваалцах гэснийх. Яагаад ч юм, бидний ээмэг нэг л мэдэхэд үзэгдэж харагдахгүй өрөөсөн нь гээгдчихдэг.

Ээмэг өөрөө унах газраа, унах цагаа олж гээгддэг юм шиг санагддаг.

Тиймээс эрж хайж сүйд болдоггүй. Тэгсхийгээд л мартчихдаг. Гэтэл дэлхийн дэвжээн дээр өрөөсөн ээмэг унахыг хардаг юм байж. Түүний ээмэг мултран унаж байгаа агшин нь өөрөө донжоо олсон “торгон мөч”, дотроос амилсан “урлагийн бүтээл” шиг харагдлаа. Тэгээд л “эмэгтэй хүн ээмгээ гээх нь өөрөө гоо үзэсгэлэн юм” гэсэн мөрт орж ирчихээд цааш хөврөх шинжтэй.

Ээмэг бүхэн өөрийн түүх, дурсамжтай байдаг шүү дээ. Чухам хосоор зүүх учиртай тэр л ээмэг юунаас болж, ямархан учрал, хагацлыг бэлгэдэн халуун чихнээс алдуурдаг юм бол. Толины өмнө эргэлдэж гоо үзэсгэлэнгээ тодотгон гэрэлтүүлэхээр зүүсэн сувдан ээмэгний өрөөсөн өнгөрсөн цагт үлдэж, хаа нэгтээ цав цагаан удвал цэцэг болон ургачихсан юм болов уу. Хайртай хүндээ сайхан харагдаж гэж гэгэлзэн зүүсэн маргад эрдэнийн ээмэг харуусал дунд гуниглан үлдэж гань ганц хайлаас болж үндэслэсэн  юм болов уу. Эмэгтэйчүүд бидний гоо сайхны нэгэн эд эс болсон гоёо маань альхан нэгийг зөгнөж биеэс алдуурахдаа хаана гээгддэг юм бол. Гээгдчихээд эзнээ хүлээн санааширдаг болов уу, эсвэл өөр нэгэн өөр шинэ ертөнцөд очоод “догдлол”, “хүсэл”, “гомдол”, “өвдөлт”, “учрал”, “хагацал”  “хайр” “дурлал” нэртэй охид болон мэндэлдэг юм болов уу.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sar(103.212.118.178) 2024 оны 07 сарын 20

Өрөөсөн ээмгээ гээгээд явсан газраараа хайгаад эргээд олсон. Хүн гишгээд нугарсан байна. Дарханд очоод засуулаад зүүвэл зүгээрүү? 1хүн тэр чигт нь хая гэх юм

0  |  0
кккк(103.10.22.97) 2021 оны 11 сарын 28

шүлэг зохиосон ч гэх шиг өвчтэй шдэ

1  |  0
Okoo(202.9.40.19) 2021 оны 11 сарын 28

Eemgee geegeed nuhruusuu salsn bdg

2  |  0
Түмээ(202.126.89.250) 2021 оны 11 сарын 28

Гээгдэх нь муу биш гэсэн.Гээгдсэнийг авч зүүх муу гэдэг юм билээ.Шүүдрээд сайхан бүхэн ирэхийн дохио байх аа

2  |  0
зочин-2(103.212.119.248) 2021 оны 11 сарын 28

Ээмэг гээгдэх нь тийм ч муу биш гэдгийг мэднэ. Харамсаад байдаггүй. Үлдсэн ээмгээрээ бөгж болгоод л зүүчихсэн. Харин ч дараа нь тааламжтай зүйл тохиолдсон.

2  |  0
Kkkkkk(192.82.78.12) 2021 оны 11 сарын 26

Ээмэг ньгээгдээд л МИСС болчихлоо шүү дээ. Сайн мэдээ дуулгадаг юм бна\nТэр уналт нээрээ их донжтой торгон бсаан

1  |  0
Зочин (202.9.40.247) 2021 оны 11 сарын 28

Ээмэг гээгдвэл муугийн цондон гэж эмээ минь ...

1  |  4
Top