1958 онд “National Geographic” сэтгүүлийн нүүрийг чимж, дэлхий даяар алдаршсан Афганистаны иргэн Шарбат Гула дүрвэгсдэд туслах хөтөлбөрийн хүрээнд Ромд иржээ.
Италийн Засгийн газрын цахим хуудсанд мэдээлснээр, Афганистаны засгийн эрхэнд “Талибан” хөдөлгөөнийхөн гарсны дараа тэрбээр Италийн эрх баригчдад хандан, эх орноосоо гарахад нь туслах хүсэлт тавьжээ. Италийн Засгийн газар түүний хүсэлтийг хүлээн авч, Афганистаны төрийн бус байгууллагуудтай хамтран Гулаг Ромд шилжин ирэхэд нь тусалсан байна.
Алдартай гэрэл зургийг дайны гэрэл зурагчин Стив Маккари Пакистаны дүрвэгсдийн хуаранд авчээ. Тухайн үед афган охин 12 настай байв. Гэрэл зураг “National Geographic” сэтгүүлийн нүүрэнд гарснаас нэг жилийн дараа Гула нөхөрт гарчээ. 2002 онд гэрэл зурагчин Стив Маккари түүнийг Афганистаны нэгэн тосгонд амьдарч байхад нь хайж, олсон байна. Өдгөө Гула 50 настай, өнөр өтгөн айлын эзэгтэй болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )