Өнөөдөр 2021.11.30. Билгийн тооллын 26. Монгол эх оронд маань нар 08 цаг 19 минутад мандлаа, 17 цаг 02 минутад жаргана.
Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө -7 хэм, шөнөдөө -18 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын мэдээлэл хамгаалах өдөр. Барбадос, Йеменд өнөөдөр Тусгаар тогтнолын өдөр.
Энэ өдөр Финландын авто уралдаанч Мика Сало, Америкийн жүжигчин, продюсер Эми Райан, жүжигчин Кейли Куоко, Португалын хөлбөмбөгч Абел Шавьер, Канадын жүжигчин Элиша Катберт, Нидерландын хөлбөмбөгч Найжел де Йонг, Норвегийн шатарчин, дэлхийн 16 удаагийн аварга Магнус Карлсен, Их Британийн жүжигчин, Миа Гот зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1922 оны энэ өдөр Чеченийн автономит муж ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд үүсгэн байгуулагджээ.
1939 оны энэ өдөр Зөвлөлт-Финландын дайн эхэлсэн байна.
1954 оны энэ өдөр америк бүсгүй Энн Элизабет Ходжес Силаког солирын хэлтэрхийнд оногдож, шархаджээ. Энэ нь харь гарагийн биетийн улмаас хүн гэмтсэн анхны бүрэн баримтжуулсан тохиолдол юм.
1979 оны энэ өдөр Их Британийн Pink Floyd хамтлагийн The Wall цомог гарчээ.
1982 оны энэ өдөр дуу хөгжмийн түүхэн дэх хамгийн борлуулалттай цомог болох Майкл Жексоны Thriller цомог гарсан байна.
Өнөөдөр үс засуулвал жаргал үргэлж ирнэ.
Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг
сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.
Хол газар явах бол хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )