ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2021 оны 12 сарын 01

Өнөөдөр 2021.12.01. Билгийн тооллын 27. Монгол эх оронд маань нар 08 цаг 21 минутад мандлаа, 17 цаг 02 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө -5 хэм, шөнөдөө -15 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн ДОХ-той тэмцэх өдөр. Чад улсад Эрх чөлөө, ардчиллын өдөр, Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад Бүгд Найрамдах улсын өдөр, Панамд Багш нарын өдөр, Румынд Румыны нэгдлийн өдөр, Украинд Прокурорын ажилтнуудын өдөр юм.

Энэ өдөр Английн жүжигчин Жереми Нортэм, Италийн хөлбөмбөгч Сальваторе Скиллачи, Шинэ Зеландын найруулагч Эндрю Адамсон, Францын жүжигчин Эдуар Бер, Америкийн жүжигчин Кэтрин Ланаса, Сара Сильверман, Зои Кравиц, супер модель Шанель Иман зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1959 оны энэ өдөр Антарктидыг цэргийн зорилгоор ашиглахыг хориглохоор тохиролцжээ.

1974 оны энэ өдөр Вашингтонд Boeing 727 онгоц сүйрч, 92 хүн нас баржээ. Энэ нь Виржиниа мужийн түүхэн дэх томоохон агаарын тээврийн сүйрэл болсон байна.  

1989 оны энэ өдөр Михаил Сергеевич Горбачёв Зөвлөлтийн удирдагчдаас анх удаагаа Ватиканд айлчилжээ.

1991 оны энэ өдөр Украинд Тусгаар тогтнолын талаар бүх нийтийн санал хураалт болсон байна.

Мөн оны энэ өдөр Казахстанд анх удаагаа Ерөнхийлөгчийн сонгууль болжээ.

2001 оны энэ өдөр Оросын «Нэгдмэл Орос» нам байгуулагджээ.

2006 оны энэ өдөр Африк тивд анх удаагаа ӨАБНУ-д ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчилжээ.

2009 оны энэ өдөр Европын холбоонд Лиссабоны хэлэлцээр байгуулагдав.

Өнөөдөр үс засуулвал өлзийтэй сайн.

Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй. Угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top