“Өсөхийн өлсгөлөн арилдаггүй” гэж ардын үг бий. Шаазан аяганд бор цай ууж өссөн хүнээс мөнгөн аяганд сүүтэй цай ууж өссөн хүний сэтгэл илүү уужуу байдаг ч гэж ярилцдаг. Үнэхээр ч тийм байж магадгүй. Хөөрхий, хээл хахууль авч баригдаж байгаа хүмүүсийн дийлэнх нь хүүхэд насаа 1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхэн үед өнгөрөөсөн нөхөр байх юм.
Энэ үед нийгмийн амьдрал ороо бусгаа, нийтээрээ ядуу, идэх хоол, өмсөх зүүхээр гачигдсан үе байсан болохоор “өлсөж” л өссөн байж таарна. Уг нь бол дээрх ардын үгнүүдийн утга ходоодны хоосонтой огтхон ч холбоогүй бөгөөд аливаад сэтгэлгүй, шунаг хомхой хандах байдлыг хэлсэн хэрэг л дээ.
Даанч манай хурган дарга нар цүнх барих дамжаагаа дөнгөж дүүргээд албан тушаалд очиж, гарын үсэг зурах эрхтэй, өөрөөсөө дээшээ зусардан дулдуйдах боломжтой болонгуутаа ходоодоо баярлуулж, хормойгоо дүүргэхийг л нэн тэргүүнд бодно.
Тиймээс л нэг насаараа идээд барахааргүй хөрөнгө хурааж, түүнийгээ үрж чадахгүй гэртээ хадгалж байгаад хууль, хяналтынханд баригдаж байна. Гэлээ ч “өлсөж” өссөн гээд бүгд тийм биш учраас манай улс өдий зэрэгтэй байгаа биз ээ. Эс бөгөөс эцэг өвгөд нь хайран амиа дэвсэж, халуу цусаа урсган байж авч үлдсэн эх орноо харь улсад зарчихаж мэдэх тийм хүн олширсон сонин цаг үеийг туулж байна. Гэвч Монголын минь заяа их юм болохоор ходоодны өлсгөлөндөө тархи захирагдсан харанхуй эрин дуусаж, эрдэм мэдлэгтэй, эх орноо гэсэн халуун сэтгэлтэй дараагийн үе төрөн гарна гэдэгт үргэлж итгэдэг юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж харсан бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт хэвтэж байсан өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу амьдарч байгаад маш их
ходоодоор сонгууль өгч байлаа одоо эрхбиш гайгүй болоо биз дээ
schunalgui gej uu !, nerelcheed l olon um yridag chaaguuraa chusajil bgaa tiimee ESaidaa!!! kkk
Оюуэрдэнэд зориулав гээд давхар гарчиг хийгээч