ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 02

Өнөөдөр 2021.12.02. Билгийн тооллын 28. Монгол эх оронд маань нар 08 цаг 22 минутад мандлаа, 17 цаг 00 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө -4 хэм, шөнөдөө -14 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Боолчлолыг үгүй хийхийн төлөө тэмцэх олон улсын өдөр. АНЭУ-д өнөөдөр Тусгаар тогтнолын өдөр. ОХУ-д Банкны ажилчдын өдөр.

Энэ өдөр Югославын алдарт теннисчин Моника Селеш, Английн хөгжмийн зохиолч Кристофер Тони Уолстенхолм, Америкийн поп дуучин Бритни Спирс, Францын усанд сэлэгч, олимпын аварга Амори Лево, Италийн хөлбөмбөгч Маттео Дармиан, Ганын хөлбөмбөгч    Эммануэл Агеманг-Баду зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1920 оны энэ өдөр Турк, Армены хоорондын дайн дуусжээ.

1939 оны энэ өдөр Нью-Йоркт Фиорелло Ла Гуардиагийн нэрэмжит олон улсын нисэх буудал нээгдэв.

1956 оны энэ өдөр Фидель Кастро тэргүүтэй хувьсгалчид Мексикээс "Гранма" дарвуулт онгоцоор Кубад иржээ.

1976 оны энэ өдөр Фидель Кастро Кубын Ерөнхийлөгч болжээ.

1977 оны энэ өдөр Ливид Ту-154 онгоц сүйрч, 59 хүн нас баржээ.

1991 оны энэ өдөр Канад болон Польш улс Украины ЗСБНХУ-аас тусгаар тогтносныг хүлээн зөвшөөрсөн анхны улс болов.

Өнөөдөр үс засуулвал хэрүүл тэмцэл ирнэ.

Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Харин хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top