Хүний биеийг эх эцэг төрүүлдэг, сэтгэлийг өөрөө буй болгодог гэдэг. Монголчууд “Санаа зөв бол заяа зөв” гэсэн мэргэн зүйр үг хэлдэг. Тэгэхээр хүнд зөв сэтгэл орших гэдэг юунаас ч чухал, сайхан сэтгэл оршино гэдэг хамгаас нандин зүйл. Сэтгэл бол хүний дотоод ертөнц. Ямар сэтгэлтэй хүн бэ гэдгийг үгээр нь, үйл хөдлөлөөр нь мэдэж болно.
Сайхан сэтгэлтэй хүний үг нь үнэн, мөр нь цагаан байдаг. Муухай сэтгэлтэй хүний үг нь худал, мөр нь хар байдаг. Гаднаа сайхан царай зүстэй, үг нь гоё байж болно. Гэтэл эцсийн дүнд сэтгэл нь муухай тул үйл нь нүгэл болдог. “Сайн санааны үзүүрт тос, муу санааны үзүүрт цус” гэж монголчууд хэлдэг.
Эртнээс хэлж ирсэн энэ бүх зүйр цэцэн үгс, хүний сэтгэлтэй холбоотой ойлголтуудын тухай тунгаан бодож, нэгийг ухаарах нь чухал билээ. Угаас хүн гэдэг амьтан сэтгэлийн амьтан ч хэмээдэг. Сэтгэл гэдэг хүнийг тодорхойлж чадахуйц тийм хүчтэй зүйл байх нь ээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )