БНХАУ цар тахлын халдварыг хумих зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Монгол Улстай хиллэдэг Эрээн хотын боомтоор гардаг экспорт, импортын бүх бүтээгдэхүүн, ачаа барааг ковидын халдвар дамжих нөхцөл бүрдүүлэхгүй байх зорилгоор чингэлэг тээврээр шийдвэрлэхээр болсон.
Тус шийдвэртэй холбогдуулан Замын-Үүд, Эрээн хотуудад чингэлэг байршуулах талбай байгуулж, чингэлэг өргөж буулгах калмарын тусламжтайгаар жолооч нар машинаасаа буухгүйгээр ачаа барааг зөөвөрлөх тохиролцоонд хоёр улс хүрсэн.
Энэ дагуу Монголын тал Замын-Үүд боомтод чингэлэг байргуулах талбайг гарган тохижуулах, бүрэн камержуулах, өргөгч калмар бэлтгэх зэрэг ажлуудыг богино хугацаанд 100 хувийн гүйцэтгэлтэйгээр хэрэгжүүлж, дотооддоо туршилт тохиргоо хийж дууссан байна.
Хятадын талаас Эрээн хотод байрлах чингэлэг тээврийн талбай, тохижилт зэрэг бэлтгэл ажлууд нь дууссан бөгөөд тохиргоо, туршилтын ажил нь хийгдэж байгаа аж.
Ирэх долоо хоногийн эхний өдрүүдээс Замын-Үүд, Эрээний хилийн боомтоор чингэлэг тээврээр ачаа бараа татан авах, гаргах ажлыг эхлүүлэхээр болжээ
Сэтгэгдэл ( 8 )
Nogoodor neen geed baahan bichcheed odood ireh 7 jonog ch gehshig \n
hytaduud 7 honogt rmneleg baridag geed bvltreed bsan yaawaa gants zogsool bariad oruulah gej ydajiinaa manai darga nartai huiwaldaj yaj idehvv geed udaad bnuu
Denduu hudlaa yariad bhiimaa
Нээчих ээд нээлээ гэж хэл шал худлаа
neesen hoinoo neesen gehgui bol baahan humuus hoshgoruulaad humuus uragshaa mungu shiljuuleed hohirood bna battai medeelel ogoh heregtei bna
Гашуун сухайт татах юм болов уу? Татах татахгүйгээ хэлчихвэл гэр орон руу гаа явмаар байдаг явчих болов уу? гэж горьдоод байж байна.
Терманаль хэдэн тэрэг хаанахын тэрэгнүүд байдаг вэ ? Бусад нүүрсний тэрэг 0 зогсолт болсон татах юм болов уу? асууж өгөөч.
Ачаа бараагаа хүлээж байгаа хүмүүс ...авахаас татгалзаад барааг буцаацгаах нь оновчтой боллоо доо. Тэгээд мөнгөө эргүүлэн тат! T