ЗТХ-ийн сайд Л.Халтар Замын-Үүд, Эрээний боомт дахь нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өглөө./2021.12.06/
Тэрбээр “Урагшаагаа чиглэсэн тээврийн урсгал хүндрэлтэй байна. Ялангуяа авто боомтууд дээр автомашины тоо хязгаарлагдсан. Экспорт, импортод чухал нөлөө үзүүлдэг Замын-Үүд боомтын хувьд БНХАУ-ын тал задгай ачсан нүүрс, төмрийн хүдрийг түр хугацаанд татан авахаас татгалзсан. Зөвхөн чингэлэгтэй тээврээр авна гэдэг асуудлыг тавьж байна.
Замын-Үүд, Эрээний авто замын боомт хаагдаад тодорхой хугацаа өнгөрчихлөө. Энэ долоо хоногт нээгдэнэ гэсэн өөдрөг бодолтой, бэлтгэл ажлаа хангаж байна. ЗТХЯ, холбогдох байгууллагын төлөөлөл оролцсон Ажлын хэсэг Замын-Үүдэд долоо хоног ажиллаад, өчигдөр ирлээ.
Дундын бүс дээр цаанаас орж ирэх чингэлэгтэй ачааг шилжүүлж ачих бэлтгэл ажил Монголын талынх үндсэндээ бүрэн болсон. Цаанаас хоёр ширхэг калмарыг оруулж ирлээ. Дундын бүс дээр барьсан чингэлэг шилжүүлж ачих талбай дээр айлын талаас камержуулах, гэрэлтүүлгийн ажлыг хийлээ.
Манай талаас цаанаас дундын бүсээс татаж аваад Улаанбаатар руу тээвэрлэх тээврийнхээ хөлсийг тээвэрчидтэйгээ боломжийн хэмжээнд тохироод ажил эхлүүлэхэд бэлэн болсон. Мөн шууд наашаа биш, Замын-Үүдээр төмөр замд шилжүүлж ачихад бүс нутгийн логистикийн төв болон Улаанбаатар төмөр замын ашигладаг, шилжүүлэн ачих байгууламж дээр шилжүүлж ачих нөхцлүүдийг бүрдүүллээ.
Амархан гэмтэж муудах ачаа бараануудыг тээвэрлэх зорилгоор манай тээвэр логистикийн компаниуд, ачаа импортлогч компаниуд 40 орчим хөргүүртэй буюу тогтмол градустай машинуудыг бэлдсэн.
Хил гаалийн асуудалд оролцох ёстой байдаг бүхий л газрууд оролцож, чиглэл чиглэлээрээ ажлаа хийлээ. Одоогийн байдлаар БНХАУ-ын Эрээн хотын талаас хэзээ хилээ нээх вэ гэдэг дээр тэдний саналыг хүлээж байна. Айлын талаас тодорхой асуудлуудаа үндсэндээ бүрдүүлсэн гэж ойлгож байна. Бид Эрээн дэх Монголын Консулын газраас байнга мэдээлэл авч ажиллаж байна” гэв.
Сэтгэгдэл ( 7 )
Бүр арчаагүй хүний гар харсан өөрсдийн гэсэн толгойгүй хүмүүс ингээд царай алдаад байж байхдаа таарсан
Монгол улс өөрсдийнхөө хүчин чадал дээрээ тулгуурлан хөгжих учиртай.Одоогийн нөхцөл байдал бол цаг хугацааны л асуудал
энэ боовон чихт байсаар л байна уу?
Ийм чадваргүй хүнийг сайдаар томилсны гайг ард түмэн хангалттай үүрлээ. Одоо энэ нөхрийг зайлуулах хэрэгтэй.
Chi unen mongold unen gai bolgoniig avchirch bna olon hunii am nas ed horongoor zam deer garsan bolgonii osol tanitai holbootoi yaatsan huur be hurdan zailaachee
Haltaraa chinii naiz enhjargal yanhan solongosuud nuuren deer tamhiaa darj untraadag
ereend suuh konsulaa oligtoi hel amtai hun tabiachee.yu ch shiidej chaddagui nuhur bh shig bna