Манай улс энэ оны арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 02-ны өдрүүдийн хооронд 361.8 мянган тонн нүүрс, 80 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортод гаргажээ.
Тодруулбал, энэ хугацаанд нийт 2475 автомашин, 700 вагон буюу 361.8 мянган тонн нүүрс, 24 автомашин, 118 вагон зэсийн баяжмал, 1026 вагон, 92 автомашин буюу 80 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолсон байна.
Нүүрсний экспортыг оны эхнээс тооцож үзвэл, 20,683.1 мянган тонн нүүрс олборлосноос, энэ сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд 15,373.2 мянган тонныг экспортолжээ.
Сэтгэгдэл ( 0 )