Төв банк оны эхнээс энэ сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд 20.08 тн алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс гурван хувиар буурчээ.
Манай улс оны эхнээс энэ сарын 1-ний өдрийн байдлаар 4,636.5 мянган баррель газрын тос олборлож, 4,090.4 мянган баррель газрын тос экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 565.1 мянган баррель буюу 16 хувийн өсөлттэй байна.
Улсын хэмжээнд өнгөрөгч сарын 29-ний өдрийн байдлаар 89,847 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 6,417 тн, АИ-92 автобензин 37,066 тн, ДТ 39,646 тн байна.
Улаанбаатар хотын хэмжээнд 49,049 тн шатахууны нөөц байгаа ба АИ-92 автобензиний 23 хоногийн буюу хэвийн нөөцтэй байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )