Гэр бүл, хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, шуурхай таслан зогсоох, нөхөн сэргээхэд чиглэсэн цогц үйлчилгээг хүргэх нь хамтарсан багийн үүрэг. Тэгвэл хамтарсан багаар үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах зорилготойгоор туршлага солилцох хэлэлцүүлэг боллоо.
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Гүүд Нэйборс ОУТББ хамтран уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд уулзалтад дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч Ц.Алтанзагас, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ч.Мэндсайхан, Гүүд Нэйборс ОУТББ-ын Суурин төлөөлөгч Жу Сүн Хён, харьяа хэлтэс албадын дарга нар, Шархад Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хамт олон, 28 хорооны хамтарсан багийн гишүүд оролцсон юм.
Хэлэлцүүлэгт хамтарсан багийн сайн туршлагын талаар хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудаасаа илтгэлүүд тавьж, туршлага солилцсон. Түүнчлэн хамтарсан багаар үзүүлэх үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үлгэр жишээ гүйцэтгэн, идэвхи санаачлагатай ажиллаж буй 2, 8, 26 дугаар хороод “ШИЛДЭГ ХАМТАРСАН БАГ”-аар шалгарч, салбартаа олон жил, үр бүтээлтэй, манлайлалтай ажилласан алба хаагчдыг шагнаж урамшууллаа.
Сэтгэгдэл ( 0 )