Украиныг тойрсон нөхцөл байдалтай холбоотойгоор АНУ Оросын эсрэг арга хэмжээ авч магадгүй байгаа талаар АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтан ярьжээ.
Түүний ярьснаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Америкийн тал эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ авахыг эрмэлзэж байгааг хэлсэн байна. Уг арга хэмжээний зарим нь өмнөх хоригт ороогүй зүйлс байх аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өмнө нь Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярихдаа Оросын үйлдэлд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсэн билээ. АНУ болон түүний Европын холбоотнууд нь Оросын түрэмгий үйлдэлд ихэд түгшиж байгаа талаар Цагаан ордны мэдэгдэлд өгүүлжээ.
Байден, Зеленский нар ОХУ-д хандан хурцадмал байдлыг намжаахыг уриалсан байна. Америкийн Ерөнхийлөгч тус улс Украины нөхцөл байдалтай холбоотойгоор Орост эдийн засгийн хатуу арга хэмжээ болон бусад арга хэмжээгээр хариу барихад бэлэн байгааг хэлжээ. Жо Байден Украины асуудалд дипломат шийдэл эрэлхийлж байгаа бөгөөд түүнд хэн нэгэн рүү дайрах төлөвлөгөө байхгүй гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )