Өндөг, нарийн ногоог төмөр замаар татан авна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 12 сарын 10

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөц хэр байгаа талаар ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш дараах мэдээллийг өгч байна.

“Гол нэрийн 16 төрлийн бүтээгдэхүүн байдгаас загасны мах зэрэг бараа бүтээгдэхүүнээ хасаад нийтийн хэрэглээнд байгаа 10 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний нөөцийг 7 хоног бүр хянаж байна. Төмөр замаар орж ирэх бараа бүтээгдэхүүнд зохицуулалт хийж, байнга татан авалт хийхийг зорьж буй. Үүн дотор гол нэрийн хүнс болох цагаан будаа, ургамлын тосны захиалгыг холбогдох яамдуудтай хамтран сар бүр өгч байна. 11 дүгээр сард хамгийн хүндрэлтэй үе байсан. Энэ үед төмөр замаар татан авалтаа хийсэн. Хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнийн хувьд саатал үүссэн учир хангалтыг хэвийн байлгах зорилгоор татан авалтаа хийсэн. Хоёрдугаарт, үнийн хувьд тээврийн зардлаас хамааралтай өсөлт үүсээд байсан. Энэ хоёр асуудлыг нэг дор шийдэхийн тулд төмөр замаар болон импортлогч аж ахуйн нэгжүүдийн машинаар татан авалт хийснээр 10 дугаар сард тээврээс шалтгаалсан үнийн өсөлтийг хэвийн хэмжээнд авчрах боломжийг бүрдүүлсэн. 

12 дугаар сард шинэ жил болж байгаатай холбоотойгоор дэлхий нийтээр хүнсний нарийн ногоо, өндөгний хэрэглээ хоёр дахин өсдөг. Тэгэхээр эдгээр бараа бүтээгдэхүүнийг төмөр замаар татан авахаар ажиллаж байна. Хайрагдаж, хөлдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дулаалгатай чингэлгээр татан авалт хийх нөхцөлийг бүрдүүлж захиалгаа хүргүүлж байна. Өндөгний хувьд ОХУ-аас татан авалтаа хийж байгаа. Хүнсний нарийн ногоо, жимснийхээ тодорхой хэсгийг ОХУ-аас нийлүүлж байна” гэв.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.182) 2021 оны 12 сарын 10

Монголын өндөг хамгийн сайн нь,Гтэтэл яагаад генийн өөрчлөлт орсон өндөгнүүдийг импортоор орууулж ирдэгийг гайхаад барашгүй

0  |  0
(64.119.22.169) 2021 оны 12 сарын 10

neeh tumen shuvuut geed baidag dan hujaa undug yum bishuu,tiim shuvuun fabric mongold yer ni baidagchgui yum bishuu yavj yavj,ayagui bol fabrikaa ereenruu nuulgetsen gej shaanalda,

0  |  0
Top